Ц.Цогтбаатар: Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа

Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирсан.

Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпийн медальтны их гэр бүлд нэгдэж байна.

Эдүгээгээс таван жилийн өмнө Риогийн олимпод ялагдаад уйлж суусан Цогтоо эрийн цээнд хүрснээ харуулж, хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов.

Монголын жүдочид олимпийн наадмаас 10 дахь медалиа хүртэж, хамгийн олон медаль авсан спортын төрөл болж байна. Чөлөөтийнхөн ес, боксчид долоон медаль аваад байгаа билээ.

Тэрбээр ялалтынхаа дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн.  Энэ үеэр "2016 оны олимпод ялагдсандаа өөртөө бурууг өгсөн. Өнөөдрийг хүртэл миний зорилго ганцхан дэлхийн аварга, ганцхан гран при байгаагүй. Би аварга болно гэж бодож байсан ч чадсангүй. Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа. Ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл нэгээр тогтоогүй. Миний оргил хаана вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр би өөрийгөө 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэж бодож ирсэн. Хэдэн удаагийн олимпийн аварга, ямар аварга байх нь ерөөсөө хамаагүй. Намайг тусалж, дэмжсэн хүмүүстээ болон анхны багш Шийрэв багшдаа, аав ээждээ, гэр бүлийнхэндээ, ханьдаа, хүүдээ, шигшээ багийн ах дүү нар, бэлтгэл хангахад тусалсан Даваасүрэн ахдаа гээд маш олон хүндээ баярлалаа. Би чадсандаа баяртай байна" гэлээ. 

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.