ХААН Банк Монголын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 11 дэх жилдээ шалгарлаа
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь жил бүр олон улсын шилдэг хамтрагч банкуудаа шалгаруулдаг бөгөөд 2020 онд Монгол Улсын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар ХААН Банкийг ахин тодруулж, энэхүү нэр хүндтэй шагналыг 11 дэх удаагаа хүртэх боломжийг бидэнд олголоо.

ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд худалдааны санхүүжилтийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа чанарын өндөр түвшинд, олон улсын стандарт, хууль, дүрэмд нийцүүлэн тогтмол үзүүлсээр ирсэн билээ. Тухайлбал, олон улсын худалдаанд түгээмэл хэрэглэгддэг төлбөр тооцооны хэрэгсэл болох аккредитив, баталгаа, батлан даалт, инкассын үйлчилгээг үзүүлдэг төдийгүй олон улсын зах зээлээс хүү, хугацааны хувьд таатай худалдааны зээлийн эх үүсвэр татаж, худалдааны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц шийдлийг санал болгохыг эрхэмлэн ажиллаж байна.

Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд бид шууд эх үүсвэр татах боломжтой олон улсын 20 гаруй банк, “Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. ЕСБХБ-наас биднийг ийнхүү үнэлсэн нь Монголд төдийгүй дэлхийн худалдааны санхүүжилтийн салбарт ХААН Банкны оролцоо, хувь нэмэр өсөн нэмэгдсээр буйг харуулж буй юм.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч та бүхэндээ, мөн олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.
 
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар
дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus