Хоёр Солонгос харилцаагаа сэргээнэ

Хойд болон Өмнөд Солонгосын эрх баригчид өнгөрсөн жилийн зургадугаар сард Пхеньяны санаачлагаар тасалсан  цэрэг, иргэний харилцааг сэргээхээр шийдсэн гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос мэдээлжээ. Энэ мягмар гаригт орон нутгийн цагаар 10:00 цагт хоёр Солонгос өнгөрсөн хугацаанд тасалдсан байсан харилцаа холбоог сэргээхээр шийдсэн талаараа анх удаа утсаар ярилцсан гэв.  Мөн ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргааны газраас энэхүү ахиц дэвшил нь талуудын хоорондын харилцааны хөгжилд нааштайгаар нөлөөлнө гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгосын зүгээс Пхеньяны эсрэг ухуулга сурталчилгаатай 500000  бөмбөрцгийг  хөөргөсний хариу өнгөрсөн жилийн зургадугаар сарын эхээр  Өмнөд Солонгостой хийж байсан харилцан солилцоо болон цэргийн мөргөлдмөл байдлыг бууруулахын тулд 2018 онд байгуулсан гэрээг цуцална гэж заналхийлсэн юм. Пхеньяны эсрэг чиглэсэн суртал ухуулгын хуудастай бөмбөлгийг Хойд Солонгоос оргосон хүмүүс Өмнөд Солонгосоос хөөргөсөн аж. Мөн Хойд Солонгос өнгөрсөн жилийн зургадугаар сарын 9-нд  хөрш оронтойгоо цэргийн болон энгийн харилцаа холбоогоо тасалжээ. Дараа нь  эх орноосоо зугтсан хүмүүсийн үйл ажиллагааг зогсоохын тулд арга хэмжээ аваагүй учраас Өмнөд Солонгост хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-07-28 05:25:32
    Барууныг дагадаг болохоор ЭНЭ 2- хэзээч нэгдэн нийлэхгүй...
  • иргэн 2021-07-28 04:22:26
    2 солонгос ойрын 30жилд лав нэгдэхгүй,яагаад гэвэл өмнөд "со" нар USA дагаж далдайдаг сэтгэхүйнээсээ ангижирсан тохиодолд тэд "Со" үнэдстний эрх ашиг-г дээдлэнэ...
  • ХУУЛЬЧ  2021-07-28 03:59:52
    ХОЁР ТАЛ НЭГ ҮНДЭСТЭН БОЛОХООР ХАРИЛЦАН БИЕ БИЕЭЭ ХҮНДЭТГЭЖ СУРАХ УЧИРТАЙ ДАА ,,,,,ТОМ ГҮРНҮҮД УЧИРЫГ МЭДЭЖ ХУЦРЫГ НЬ ТУНГААНА ДАА ,,,,