Монгол Улсыг CRIRSCO-д элсүүлэх талаар хэлэлцэж байна
Ашигт малтмалын ордын нөөц тайлагнах олон улсын стандартын хорооны ээлжит хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо зохиогдож байгаа билээ. Хурлаар тус хороонд Монгол Улсыг элсүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэхүү хороонд нэгдсэнээр ордын нөөцийн тайлан олон улсын жишигт хүрч ил тод байдал бүрдэх боломжтой болох юм.
 
 1994 онд байгуулагдсан CRIRSCO хороо нь ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, Австрали тэргүүтэй долоон гишүүн улстайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв Монгол Улс нэгдвэл Азиас тус хороонд нэгдсэн анхны гишүүн орон болох юм. Анх 2011 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл CRIRSCO-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. Энэ үеэс хойш гишүүнээр элсэхэд шаардлагатай бүх ажлыг хийсэн гэж Уул уурхайн яамнаас мэдээлсэн.
 
Монгол улс нөөцийн түр зааврыг 1998 оноос хойш мөрдөж эхэлсэн бөгөөд 1993 оноос өмнө ЗХУ-д мөрдөж байсан стандартыг хэрэглэж байжээ. Түүнчлэн энэ удаагийн хурал нь Геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.