Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх замын хөдөлгөөнийг 10 хоног хаана

Нийслэлд дулааны шугамын засварын ажилтай холбогдуулан  Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг арав хоног хүртэл хязгаарлахаар болов. Тус чиглэлийн замыг өнөөдөр 23.00 цагаас хааж, наймдугаар сарын 8-нд нээхээр төлөвлөжээ. Автозам хаах хүсэлтийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас гаргаж  хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ.

Уг ажлыг Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлтийн ажилтай уялдуулахаар төлөвлөж, бусад кабель, шугам зэргийг цогцоор нь цэгцлэн, засварлаж, шаардлагатай бол шинэчлэх юм.

Ажлыг шуурхай дуусгахын тулд гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар  ажиллана.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.