Шатахууны үнэ 300 төгрөгөөр дахин нэмэгдлээ

Өнөөдөр өглөөний байдлаар шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, өчигдрийн байдлаар АИ 92, 93 бензиний үнэ 1750 төгрөг байсан юм. Харин өнөөдрөөс нэр бүхий шатахуун түгээх станцууд автобензины үнээ 300 төгрөгөөр нэмсэн байна.

 Магнай Трейд ХХК, Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон бол Шунхлай групп ХХК-ийн АИ 92 бензин 2060 төгрөг болсон байна.

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар өчигдөр Засгийн газраас мэдээлж байсан юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-08-01 05:19:55
    Намын түрүүвчнүүд ард түмнийг мөлжиж хөлждөг нөхдүүд та нарыг бурхан гэсгээнээ эхэлчихсэн бгаа шүү!!!!
  • Sonin 2021-07-30 07:42:03
    Зах зээлээр үнэ зохицуулагдах бол богино хугацаанд өсөөд эргээд буудаг.Төрийн зохицуулалтаар урт хугацаанд үний өсөлт явагдана
  • ХУУЛЬЧ  2021-07-30 05:13:44
    ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ НИЙГЭМ ЮМ БОЛ БИНЗЕНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ Л ДЭЭ ,,,,,ХАРАМСАЛТАЙ ЗАХ ЗЭЭЛЭЭР ҮНЭ ЗОХИЦУУЛАГДАХ БОЛОХООР НЭМЭГДЭНЭ Л ДЭЭ