Э.Лхагвасүрэн: Монголын теннисчдийнхээ мөрөөдлийг биелүүллээ

Монголд хөгжсөн ууган спортын нэг ширээний теннис  түүхэндээ анх удаа олимпийн наадамд оролцлоо. Монгол  улсаас  хоёр тамирчин ганцаарчилсан төрөлд эрх авч  “Токио-2020 олимпийн наадамд оролцсон. Тэдний нэг болох  Монголын үндэсний шигшээ баг, “Оч” спорт клубын тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга Энхбатын Лхагвасүрэнтэй Токиогоос буусны дараа ярилцлаа. 

-Монголын ширээний теннисчид анхныхаа олимпод оролцоход ТОКИО-2020"зуны  олимпийн эрх авсан хоёр тамирчны нэг нь та байлаа. Олимпоос ямар сэтгэгдэлтэй ирэв? 

-Монголын  ширээний теннисчдийн хувьд олимпод оролцох нь мөрөөдөл байсан. Энэ мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна. Дэлхийн шилдэг 64 теннисчинтэй мөр зэрэгцэх ховорхон хувь заяаны эзэн боллоо. Жилийн өмнөөс л олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээний бэлтгэлдээ орсон. Яг олимпод оролцох эрхээ олимп эхлэхээс 4 сарын өмнө Дохагийн тэмцээнээс Болор-Эрдэнийн хамт авч, олимпийн цугларалтанд  гарсан.

Болор-Эрдэнэ бид хоёр  Монголд ширээний теннис хөгжсөн  61 жилийн түүхэнд Монгол улсаа төлөөлөн  олимпод оролцсон анхны теннисчид боллоо.

Өөрсдөөсөө өндөр зэрэглэл бүхий тамирчинтай учраа таарч, Болороо маань анхны ялалт, миний хувьд олимпийн анхны хожлоо авч, түүхийн шинэ хуудсыг бичлээ.  Өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есөн удаа, Азийн наадамд гурван удаа, Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсантай харьцуулбал Олимпийн наадам тэс  өөр байдаг юм байна. 

Амжилт:

– D зэрэглэлийн ДАШТ-ий III байр,

– Е зэрэглэлийн ДАШТ-ий I байр,

– Азийн наадмын шилдэг 16,

– Оюутны Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт

– Улсын дөрвөн удаагийн аварга /ганцаарчилсан төрлөөр/ 

– Дээд лигийн гурван удаагийн аварга 

- Олимпод  оролцоно гэдэг тамирчин хүний хувьд дээд карьер гэдэг. Энэ карьерт хүргэсэн ачтан гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Галбадрах багшдаа шавь орсноос хойш 22 жил бөмбөг хөөжээ. Аав минь намайг  11 настай байхад теннисний спортод хөтөлж оруулсан. Ачтан гэвэл багш, аав хоёрыгоо л юуны өмнө нэрлэнэ дээ.

-Урам хайрласан анхны тэмцээнээ дурсвал?

-2000 оны үед өсвөрийн тамирчин байхдаа насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнд орж, анх удаа "том" ах нарыг хожиж  хүрэл медаль авч байлаа. 

-Олимпоос юу мэдрэгдэв?

-Хамгаас түрүүнд хариуцлага гэдгийг  мэдэрлээ. Эх орныхоо төлөө бүх хүчээ дайчилж байгаа тамирчдыг хараад хүндлэх сэтгэл төрлөө. Олимпод  оролцохын тулд тэр  тамирчид  ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж, ямар их хөлс урсгаа бол гэж бодогдлоо. Бас олимпод оролцохын тулд ямар их зүйлийг золиосолсон бол гэж бодогдож, тэр бүхнийг бие сэтгэлээрээ мэдэрч байлаа. Олимпийн босго өндөр. Түүнд оролцох нь нэр төр  юм байна гэдгийг мэдэрлээ.  Олимпийн нээлт нь  бүх улс орнууд ижил тэгш  гэдэг олимпизмийн үзэл санааг шингээсэн нь тун сонирхолтой санагдсан. Мөрөөдөж байсан Олимпийн нээлтэнд Монгол улсаа төлөөлөн жагсахдаа  эх орноороо, монгол хүн гэдгээрээ   бахархах сэтгэл төрж байлаа.

- Тэмцээн болгоноос тамирчид  туршлага хуримтлуулдаг.

-Үнэн.  Миний хувьд олимпод  анх удаа оролцож,  хэдийгээр ганцхан тоглолт хийсэн хэдий ч  гэлээ ч  маш их туршлага хуримтлуулсан.  Токиогийн олимпод оролцох гэж өдөртөө 8-9 цагийн  бэлтгэл хийж байсан. Том тэмцээнд оролцохын тулд бэлтгэлээ хэрхэн хийх,  ямар зүйлдээ түлхүү анхаарах  ёстой вэ гэдгээс өгсүүлээд маш олон зүйлд суралцлаа.  

-Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцлог үе таарсан.  Олон орны тамирчдыг хүлээж авч байгаа Япон улс олимпийн хотхондоо ямар дүрэм журмыг баримталж байна вэ? 

- Шилдэг 11 мянган тамирчин, албаны 7 мянган төлөөлөгчийг Япон орон хүлээн авсан. Тун нарийн, өндөр түвшинд зохион байгуулсан. Тамирчдыг өөр хооронд нь уулзуулахгүй байх, хотхон дотор заавал маск зүүх, зай барих гээд дүрэм журмууд бүх талбайд үйлчилж байсан.  Тамирчид ч гэсэн дүрэм, журмыг маш сайн мөрдөн биелүүлж байв.

Бид Японд очингуутаа PCR шинжилгээ өгч, түүнээс хойш  өдөр бүхэн шүлсээр шинжилгээ өгч байсан. Монголоос очсон 73 хүний бүрэлдэхүүнтэй баг бүгд сөрөг хариутай гарсан. Наашаа буцахдаа ч   PCR шинжилгээ өгөөд ирсэн. 

- Японы  цаг агаар нь  бүгчим байв уу?

-Токиод маш бүгчим халуун байсан. Задгай талбайд өдрийн бүгчим халуунд тоглож байсан зарим тамирчдад хэцүү байсан.   Ширээний теннисчид бидний хувьд  гадаа талбайд биш, дотор зааланд  тоглосон учир тийм асуудалтай тулгарсангүй.

- Уур амьсгалын нөлөө, цар тахлын нөхцөл байдал тамирчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байсан бол?  

-Тэмцээнийг огт үзэгчгүй зохион байгуулсан нь  ихэнх  тамирчны сэтгэхүйд амаргүй байсан. Эсрэгээрээ зарим төрлийн тамирчдын  хувьд үзэгчидгүй байгаа нь эерэг нөлөө үзүүлсэн байх. Тухайлбал  анхаарлаа илүү  төвлөрүүлэх шаардлагатай спортын төрлүүд бас бий  шүү дээ. Японы ЭнЭчКэ телевизийнхэнтэй уулзахдаа стадион үзэгчгүй байгаа нь тамирчдад ямар нөлөө үзүүлэх бол гэж  асуухад стадион үзэгчгүй байгаа нь Хятадын ширээний теннисчдэд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж ярьж байсан. Миний хувьд ч сөрөг нөлөө үзүүлсэн. Би зрительтэйгээ харилцаж тоглодог. Өөрөөр хэлбэл, үзэгч, хөгжөөн  дэмжигчдээс энерги авдаг. Гэтэл тийм юм байхгүй стадион хоосон байсан.  Тоглох гээд гарахад өмнөөс  камер тулаад ороод ирсэн. Камерийн өмнө сандраад биеэ барьсан тал бий. Дараа нь  үзэгчгүй байсан болохоор биеэ барьсан юм болов уу гэж өөртөө дүгнэлт хийсэн. 

-Ширээний тенниснийнхэн байнгын бэлтгэлтэй байдаг болов уу. Таны хувьд сэргэлтийн бэлтгэлдээ орсон уу? 

-Хэд хоног амраад  бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Цаашдаа ч бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ. Ирэх аравдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй. Тэр тэмцээнд оролцох бэлтгэлээ одооноос хангана.  

-Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье, ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • G 2021-08-02 00:40:12
    Mongold table tennis Sonirkhogchiin tyvshinees deeshleegyiee! Ene ali 2000 ond togloj bsan glyukaaz yaj 20 toi khyykhdyydtei toglokh ve? Ter okhin bol byr byt...
  • өх 2021-08-01 10:25:19
    юун ч амархан богинохон мөрөөдөлтэй юм чэ
  • СРЭНЖАВ,С 2021-08-01 05:36:43
    МОНГОЛЫН ИРЖ БАЙГАА ШИНЭ ҮЕ АХМАД БИДНИЙ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЖ БАЙГААД ТАЛАРХАНА ,,,ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУДЫН ЭХЛЭЛ ШҮҮ ,,,АМЖИТ ШҮҮ,,,
  • хбхүх 2021-08-01 05:29:39
    Мөн бага мөрөөдөлөө зөвхөн оролцох
  • Монгол улсын иргэн 2021-08-01 01:14:10
    Энэ их зардал гаргаж байж медаль авах боломжтой төрөлд оролцож баймаар юмаа. 22 жил теннис тоглосон туршлагатай л юм бна шүү дээ. Зүгээр л олимпод оролцоод л
  • ZOCHIN  2021-07-31 11:59:22
    SHIREENII TENNISEND MONGOL HUN ANH UDAA ORJ UZEJIINE GEHED....YU NEHEED BNA AA...
  • Бат 2021-07-31 07:33:27
    Жаахан бодмоор бид ширээний тенсээр медаль авах болоогүй ээ