Санхүүгийн зах зээлийг зохицуулах журам баталжээ
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хурлаа хийж, санхүүгийн зах зээлд холбогдолтой зарим шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ тамгын газрын эрхлэх асуудал, даатгал, бичил санхүү, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд:
-“Мэдээлэл-Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.
-“Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг батлав.

 Даатгалын зохицуулалтын  хүрээнд:
-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
-“Бодь даатгал” ХХК, “Миг даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК, “Нэйшнл лайф даатгал” ХХК-иудын эрх бүхий албан тушаалтныг томилохыг тус тус зөвшөөрөв.
- Хорооны 2013 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-д нэмэлт оруулав.

Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:
-“Ахан дүүсийн итгэл” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
-“Ундрах дэвшил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
-“Ирээдүйн зорилт” ХЗХ, “Ард актив” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
-“Говь инвест” ХЗХ, “Наран хас булаг” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
-“Фэнг шү” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:
-“Би Би Эс Эс” ХХК, “Бага хээр” ХХК-иудын брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
-“Грандлайн” ХХК, “Туушин инвест” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
-“Хялганат” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.
- Хорооны 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав.
-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.