“Оюутолгой”-гоос авах ёстой татварын хэмжээг буулгасан эрхмүүд АТГ-т дуудагдах нь

“Оюутолгой” компанийн анхны  хөрөнгө оруулалтын үеэр татвар дутуу төлөгдсөн болон бусад санхүүгийн зөрчлүүд Татварын Ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн юм. Тодруулбал, Оюутолгой компани Монгол Улсад 130 сая ам.долларын татварын өртэй болохыг улсын байцаагч тогтоож акт тавьсан юм. Гэхдээ улсын байцаагч нэг өдөр очоод л 130 сая ам.долларын татварын өртэй байна хэмээн тогтоочихоогүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилласны үндсэн дээр энэхүү өрийг гаргаж ирсэн байна. Гэвч “Туркойз Хилл”/ “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч/ компанийн удирдлагууд татварын байцаагчийн дүгнэлтийг хүлээн авсангүй. Улмаар асуудал олон улсын шүүхэд шилжихээс өмнө Монголын талаас найр тавихаар болсон байна.

Өөрөөр хэлбэл татварын байцаагчийн гаргасан дүгнэлтийг эргэж харах, алдаа дутагдал гаргасан эсэхийг нь тодруулахаар болж. Улмаар Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл хуралдаж “Оюутолгой” компани нь 130 сая ам.доллар биш 30 сая ам.долларын өртэй юм аа гэж мэдэгдлээ.
240-д тэрбум төгрөгийн 55 тэрбум төгрөг болгож бууруулахаар хэний ч хар төрнө биз дээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ асуудал маш ихээр дургүйцэж байгаа хүмүүсийн нэг. Мөн энэ асуудалтай холбоотой УИХ-аас ажлын хэсэг ч гарсан билээ. Улмаар “Оюутолгой” компанид тавьсан татварын өрийг ямар үндэслэлээс бууруулсан талаар тайлбар авахыг хүссэн ч “Улсын нууц” гэх халхавчаар холбогдох албаныхан нь хариулт өгөхөөс зайлсхийх болсон байна.

Тодруулбал, уг асуудлаар өчигдөр /2014.10.15/ Төрийн ордонд ажлын хэсэг тайлбар авах ёстой байсан ч холбогдох албаныхан тэр дундаа Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай гадны орныг зорьсон учраас ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар болжээ.

Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэр бүхий хүмүүс “Оюутолгой” компаниас “авлига авсан” байж болзошгүй хэмээн хардаж Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулахаар өгсөн гэдгээ хойшлогдсон хурлын дараа сэтгүүлчдэд мэдэгдлээ.  Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг нарыг шалгуулахаар өгөөд байгаа аж.

Тэрээр дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах болсон шалтгаанаа “ “Оюутолгой” компанид 2 жил шахам хугацаанд ажилласан улсын байцаагчийн гаргаж ирсэн 130 сая ам.долларын татварын өрийг дөрвөн сарын турш хав дарж байгаад гаргаж ирэхдээ 30 сая ам.доллар болгож илбэ үзүүллээ. Дөрвөн сар дарж нуусан байгаа нь эдгээр хүмүүсийг АТГ-т шалгуулах гол үндэслэл болж байна. Ер нь Монгол Улс хуулиараа уул уурхайгаас татвар авах ёстой. Оюутолгойн гэрээ олон улсын гэрээ мөн үү гэж Ж.Ганбат болон Татварын маргаан таслах комиссоос асуулаа. Биш гэж байна. Тэгэхээр гэрээ ёсоор Монгол Улсын тухай хуулийн баримтлах ёстой байна. Гэтэл дээрх нэр бүхий хүмүүс Монгол оронд 70 жил хэзээ ч татвар авахгүй байдлыг бий болгох гээд байна шүү дээ. Үүний үр дагавар дэндүү аюултай. Тиймээс л аюултай нөхцөл байдлыг бий болгосон хүмүүсийг холбогдох газар нь шалгах ёстой гэж үзлээ” гэж тайлбарлав.

Хэрвээ татварын өрийн хэмжээнд өөрчлөлт орохгүй бол Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдах нь мэдээж. Гэхдээ шүүхэд дуудагдахаас айж энэ их хэмжээний татварын өрийг дараад өнгөрч болмооргүй л байна. Үнэхээр л татварын байцаагчийн зөв, дүгнэлт нь үнэн юм бол Монгол Улс хуультай орон гэдгийг л мэдрүүлэх хэрэгтэй байх. Хэзээ ашиг нь ирэх нь мэдэгдэхгүй “Оюутолгой” төсөлд найр тавьсаар байтал газрын доорх баялаг минь хяналтгүйгээр урссаар байх нь.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнэглэл 2014-10-16 03:55:43
    Манай аж ахуй эрхлэгч нар мэднэ дээ, татварын акт хэрхэн, ямар үндэслэлээр тавигддаг, хэр зэрэг үнэн зөв байдгийг. Маргаж заргалдаад дийлнэ гэдэг мөрөөдөл. Үндсэндээ шантажийн нэг хэлбэр болсон. Гэтэл Монголын эдийн засаг, иргэдийн амьжиргаа эсэх эсэхийн гогцоо болчоод байгаа асуудлыг тиймэрхүү нэг шантажаар тээглүүлчихээд, тэрийгээ Ньютоны хууль шиг хөдлөшгүй үнэн мэтээр тулгаад улс орны хэмжээний том эрх ашгийг иймхэн юмаар саатуулж байх хэнд, ямар ашигтай вэ гэдгийг л АТГ-аар шалгуулмаар юм даа!!!!!!
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  •  2014-10-16 01:57:41
    minii bodloor huvidaa avilga avsan ni yu bol zasag daramtalj baigaad hiilgesen baij bolno dald uurhain gereeg hiih geed hurungu oruulagch nart undsendee buuj ugchhuud baigaa yum uu daa
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ZUGEER 2014-10-16 00:38:06
    ZUGEEREE SHALGUULCHIH, SEJIGTEI L BGAAM DAA
    124.133.112.84
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-16 00:17:58
    Татвар бүх аж ахуйн нэгжүүдэд ижил үйлчлэх ёстой, яахаараа заримыг нь ингэж татвараас хөнгөлдөг юм , энэ бол яах аргагүй л авилгал байлгүй дээ, хуулиа зөрчөөд оноосон татвараа бууруулна гэдэг , ийм л юм бодогдуулж байна, энэ засгийн үед хууль гууль боллоо л доо,
    202.179.27.90
    Мэдэгдсэн Хариулах