Байгальд нутагшуулсан минжийг хамгаалахад иргэдийг хамтран ажиллахыг хүсье

Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар эко системийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 оноос эхлэн Евразийн минжийг өсгөж байгаа. Минж нутагшуулах ажил Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад үргэлжилж байна.

Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдлууд гарч болзошгүй тул минж нутагшуулсан байршилтай ойр амьдардаг нутгийн малчид, аялал зугаалгаар явж буй иргэдийг холбогдох мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсаар өгч, хамтран ажиллахыг хүсье

Минж нь Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалт болох “Нэн ховор амьтны” жагсаалтад багтдаг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.2-т зааснаар "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан.


НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.