Баячууд нь зовно, ядуус жаргана
Сүүлийн үед манай архаг хийгээд неокоммунистууд монголчуудын амьдрал тун хүндэрч, ядуусын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа тухай зурагтын дэлгэцээр нулимс дуслуулан ярих болов. Ядуурч байгаагийн гол шалтгаан нь урагшгүй Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдтай бай­гаа учраас гэнэ. Үүнээс өмнө Ардын намын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар байхад манайхан баяжаад, төгрөг мөнгөөр бялхаж байсан гэмээр утгатай зүйлийг тоох ч үгүй ярих болжээ.
 
Хүний тархи гэж 1700 грамм орчим жинтэй “нөхөр” тун мартамхай юм гэнэ билээ. Ер нь үйл явдлын хэр онцлогтойгоос хамаарч мартана бас эргэж санана. Хөдөө нутагт л гэхэд тээр жил Гомбо гуайн гэр мөн аймаар шатаж билээ гэхэд үүнийг маш сайн санадаг.Тэгсэн хэрнээ өчигдөрхөн эргүүлж өгнө гээд авсан эд зүйлээ таг мартах нь элбэг. Хотын бид ч ялгаагүй. 2008 оны долдугаар сарын 1-ний их зодооныг сайн санах мөртөө өчигдөр хаана, ямар сайхан зүйл болоод өнгөрснийг ор тас мартсан байх жишээтэй. Гэхдээ өдөрт 70 мянга орчим есөн жорын юм бодож байдаг тархи санах юмаа саная гэвэл бас эргэж санах чадвар нь мөнхөд хадгалаастай байдаг гэнэ билээ.
 
Энэ бүхнийг Ардын намынханд зориулж хэлмээр санагдаад, хэл ам загатнаад салах юм биш. Зарим нэг юмаа эргэж санаачээ гэж гуймаар байна. Өнгөрсөн 25 жил буюу ардчилал Монголд цоо шинэ агуулгаар бий болж, өсч бойжих хүртэл та бүхний оролцоо маш их байлаа. Гай тарьсан бол эх үүсвэрийг нь та нар тарьсан, гавьяа байгуулсан бол эх үүсвэрийг нь бас та нар тавьсан гэдэгтэй маргах хүн байна уу.
 
Бидэнд үнэхээр ядарч байсан үе бий. Гэвч түүнийг даваад гарсан. Түүнээс хойш бидний  амъдрал энэ нөхдүүдийн яриад байгаа шиг уруудсан юм алга. Шуудхан л хэлье. Харин ч өсөн дэгжиж байгаа. Тэр нь хэн нэгний гавьяа гэхээсээ илүү зах зээлийн нийгмийн хуулийнхаа дагуу явж байгаа үзэгдэл гэж ойлговол уг нь зүйтэй байх. Хөдөөгийн малчид л гэхэд 2-3 машин гаднаа сойчихсон байна. Ядуу байгаагийн хэлбэр үү. Суудлын тэрэг, мотоциклоор хонь малаа хариулж байна. Яадаг юм, малчин гэхээрээ заавал ч үгүй мод тохон, морь унаж явах ёстой юм уу. Харин ч цас шуурганаас айх юмгүйгээр муу “Экселийнхээ” ард халуун савтай цай тавьчихсан малаа хариулаад явж байна. Ноос ноолуур мах суүгээ ч өөрийнхөө хүссэн үнээр борлуулчихдаг болсон. Төр засаг нь ч харж байгаа.
 
Хотынхон ч гэсэн ядуураад яачихсан юм. Өдөр өдрөөр бидний амьдрал улам бүр дээшилж байна. Ер нь баян хоосны хэмжүүр өөрөө харьцангуй ойлголт шүү дээ. Гэхдээ хуний шуналд хязгаар байдаггүй нэг тийм мөнхийн парадокс бий. Манайхны хувьд ч бусдаас ялгарах онцлог зөндөөтэй ард түмэн. Үлгэрт их итгэдэг байв. Ялангуяа МАХН-ын коммунизм байгуулах үлгэрт яасан их ит­гэдэг байсан гэж санана. Нэг л өглөө үнэгүй хоол хувцас хэрэглэнэ гэсэн бодолтойгоор хүн бүр зүтгэдэг байв. Тиймээс хурганы арьс ганцхан сэгсрээд баян болдог “Алтан өргөө” киног хэдэн зуу дахин үзүүлнэ, бид ч дуртай үздэг байлаа. Гэвч бид хамгийн гол нь тэрхүү муухай үзэл суртлын гайгаар сэтгэлгээний хувьд улам ядуураад байгаагаа анзаараагүй. Нийг­мийн сэтгэлгээний хувьд шүү дээ. Түүнээс биш төрөлхийн авьяастай эрдэмтэн мэргэд тэр нийгэмд олноороо төрсөн. Ха­рин хавчигдаж хяхагдаж явснаас бус дэмжигдэж, дээдлэгдсэн нь хэд бол.
 
Шуудхан хэлэхэд үеийн үед ядуусаар шатны гишгүүр хийж, түүгээрээ дамжин төр засгийн толгойд гараад, өөрсдөө хөрөнгөжиж, өдгөө ч баахан ядуустай байх сонирхол бүхий хүмүүсийн цуглуулга бол МАН- ынхан юм. Өнгөрсөн хугацаанд хавтгайрсан халамжийнхаа гайгаар ядуусын эгнээг муугүй тэлээд авсан намынхан байгаа юм. Гэхдээ энэ эгнээ өдөр ирэх тусам цөөрч байгаа. Тэр нь Ардчилсан намын гавьяатайнх биш. Зах зээлийн хууль гэж нэг нүдэнд үл үзэгдэх нөхрийн хийж байгаа ажил юм.
 
Ний нуугүй хэлэхэд өнөөдөр УИХ-ын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт, Н.Номтойбаяр зэрэг энэ намын удирдлагын яриад байгаа шиг хуучны “9-ийн” гэгддэг тосыг 50 граммаар нь авдаг, талхыгТҮЦ- нээс дөрөв хувааж авдаг явдал хаа нэг гэр хороололд байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш нийтлэг байгаа үзэгдэл биш. Ийм үе бидний амьдралд байсан уу гэвэл байсан. Нуугаад яахав, ломбард гэдэг юм аминд ордог, ээмэг бөгжөө тав, арван мянган төгрөгөөр барьцаалан тавьж хоногийн хоолоо залгуулдаг хүмүүс олон байлаа. Сэхээтнүүд ч их байсан даа. Юун ядуус. Одоо байшингийн булан бүрт байсан ломбардууд яав. Үлэмж цөөрсөн. Энэ бол манайхан жаахан ч болтугай хөрөнгөжиж, бид ямар ч байсан хоосон хонохоо больж байгаагийн нэг шинж. Ингэхэд дээрхи нөхдүүд ер нь дотоодынхоо дэлгүүрт орж үзсэн болов уу гэж асуумаар санагддаг. Гэр хорооллын гудамж талбайгаар явж харагддаг билүү. Нийтийн тээврээр явж үзсэн болов уу. Нарантуулын архичид цугладаг тэр газрыг мэдэх үү. Тэд ямар айдас, эсэргүү бодол тээж явдагийг сонссон бо­лов уу. Дээрхи нөхдүүд будаа гурилынхаа үнийг мэдэж байгаа юм уу, ингэхэд. Дөрөв хуваасан талх ямар үнэтэйг мэдэх үү. Тэд ер нь амьдралдаа талх авах нь байтугай талх идэж үзсэн болов уу.
 
Өө нэг зүйл хэлэхээ мартаж. Манайд цөөн тооны ядуус бий. Ер нь ядуусгүй орон гэж энэ ертөнц дээр байгаа юм уу. Ядуу байх мөнхийн хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг бас яалтай ч би­лээ гэх бодол танд төрдөггүй гэжүү. Манайд ядуусыг төрүүлдэг хэд хэдэн хүчин зүйл бий. Арай гайгүй болж байгаа ч гэсэн угийн залхуу зан. Бэлэн юм авах төрөлхийн авир араншин. Үнэгүй юманд нугасгүй тө­рөлхийн дур тачаал. Гэтэл зах зээлийн нийгэм залхуу хойрго хүнийг үзэж чаддаггүй чанартай. Бэлэн юм танд өгнө гэж бүр ч гонжийн жоо, голионы баас. Гадны сүм хийд л хааяа үнэгүй оймс буян үйлдэхдээ тараана. Тиймээс хүссэн хүсээгүй зал­хуу зайдан, биеэ оторлогч, бэлэн үнэгүй юм зүүдлэгчид ядуусын эгнээнд ордог. Нийгэм нь өөрөө тийм араншинтай юм гэдгийг дээр өгүүлсэн шүү дээ. Мөн яагаад би хар хөлсөө цувуулан байж хөдөлмөрлөсөн мөнгөө хэн нэгэн залхуутай хуваалцах ёстой юм гэсэн зарчим үйлчлэхээс бус коммунистуудын сургадаг шиг адил тэгш байх, нэг нь нийт, нийт нь нэгийнхээ төлөө зүтгэх энэ тэр гэсэн ойлголт байдаггүй. Тэвчдэг ч үгүй. Уучлаарай. Үүнийг уг нь МАН-ынхан тун сайн мэднэ.
 
Гэхдээ зорилго нь өөр учир ийм худлаа зүйл ярьж хэлэхээс өөр аргагүйд хүрдэг юм болов уу даа, зайлуул гэж бодох юм. Товчхондоо 70 жил эв хамт намын замаар явсан МАХН- ын угшилтай МАН-ын халамжийн бодлого л ард олныг хөдөлмөрлөхгүй байх, хүний юмыг сорж амьдрах зэрэгт ихээхэн сургасан. Одоо ч үүнийгээ сурталдсаар л бай­гаа. Ийм яриа нь өөрөө өөрийнхөө төлөө амьдардаг нийгэмд ахиад ах намынхан гараад ирвэл намайг гурил будаагаар таслахгүй юм байна гэсэн сэтгэлгээг ядуу байх сонирхолтой, ажил хийх хүсэлгүй хүмүүсийн дунд суулгадаг. Цаад логик агуулга нь ийм ядуус хэр олон байна, тэр хэмжээгээр энэ нам оршин тогтноно гэсэн маш зэрлэг философи. Тиймээс өдөр ирэх бүр л ядуус нэмэгдэж байгаа талаар дуугаа өндөрсгөөд байгаа. Тэр хэрээр нийгмийн сэтгэл зүйд нээрээ бид тэгж ядуураад байгаа юм шиг хийсвэр зүйл улам бат суудаг. Хор нь эндээ байгаа юм. Ердөө л энэ.
 
Социалист нийгэм баячуудаа үзэж чаддаггүй байсан. Харин ядуусыг ихээхэн дэмждэг байв. Баячуудынхаа хөрөнгийг хураагаад ядуучуудад өгөхөд нөгөөдүүл нь нүд ирмэхийн зуур ходоод руугаа хоол болгон оруулж байсан түүх бидэнд бий. Энэ намынхны хувьд уг нь санавал санах л ёстой зүйлийн нэг яах аргагүй мөн. Харин одоо баян хүн Монголд амьдрах тун хэцүү гэлцэх болж. Мэдээжийн хэрэг манай цөөхөн ядууст ялгаагүй л хүнд хэцүү байгаа биз. Гэхдээ МАН-ынхан холын зорилгодоо ашиглахын тулд ядуусын эгнээг өргөтгөх нь хорон муухай санаагаа орхиж, харин баячуудаа хэрхэн дэмжиж, ахиухан ажлын байрыг бий болгох вэ, хуулийн орчин нь ямар байна гэх зэргийн жинхэнэ иргэдийнхээ төлөө, энэ нийг­мийн шаардлагын дагуу ухаанаа уралдуулаасай билээ. Ард түмэн гэж ярьсан, ард түмнийг өмөөрсөн бүхэн бурхан байдаггүйг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-10-17 04:43:03
    МАН 23 жил төр барихдаа Монгол орныг жинхэнэ самарсан. Бүх юм ямар аймар байлаа даа. АН тэр уршгийг залруулж засах гэж чамлахааргүй сайн ажиллаж байна. Монголчууд АН-д бүтэн эрх өгч чадаагүй учраас МАН, МАХН 2 дуртай үедээ засгийн газрыг барьцаальж байшд.
    103.229.123.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-17 02:31:44
    Энэ ардчилал хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гээд улс орныг үгүй х ийгээд хаячихлаа. Өнөөдрийн бидний энэ нийгэм бол хүн төрөлхтөний нийгмийн 5 үе шат байдгийн харгис капитализмаар явж байна. Хөрөнгөтөнгүүд нь ядуусаа боолчилж амьдардаг. Тэгэхээр хүн бүхэн адил тэгш эрхтэй гэсэн хуулийнхаа заалттай зөрчилдөж байна. Элбэгдорж, Бат-Үүл нар ард түмэндээ капитализм байгуулж байна гэдгээ тийм л шударга хүмүүс бол зарлан тунхаглах хэрэгтэй. Хувьсгалын тохироо бүрдсэн цагт ард түмэн босож хүссэн хүсээгүй энэ нийгмийг дахин шинэчилж нийгмийн баялагийг нийт иргэддээ тэгш хүртэх боломжийг олгоно. Тэр цагт энэ нөхөр болон үр хүүхдүүд нь толгой руугаа шаах байлгүй дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Ах 2014-10-17 00:42:14
    Товчхондоо 70 жил эв хамт намын замаар явсан МАХН- ын угшилтай МАН-ын халамжийн бодлого л ард олныг хөдөлмөрлөхгүй байх, хүний юмыг сорж амьдрах зэрэгт ихээхэн сургасан. Одоо ч үүнийгээ сурталдсаар л бай­гаа. Ийм яриа нь өөрөө өөрийнхөө төлөө амьдардаг нийгэмд ахиад ах намынхан гараад ирвэл намайг гурил будаагаар таслахгүй юм байна гэсэн сэтгэлгээг ядуу байх сонирхолтой, ажил хийх хүсэлгүй хүмүүсийн дунд суулгадаг. Цаад логик агуулга нь ийм ядуус хэр олон байна, тэр хэмжээгээр энэ нам оршин тогтноно гэсэн маш зэрлэг философи. Тиймээс өдөр ирэх бүр л ядуус нэмэгдэж байгаа талаар дуугаа өндөрсгөөд байгаа. Тэр хэрээр нийгмийн сэтгэл зүйд нээрээ бид тэгж ядуураад байгаа юм шиг хийсвэр зүйл улам бат суудаг. Хор нь эндээ байгаа юм. Ердөө л энэ.
    202.131.231.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-16 18:52:59
    Ene nuhur baychuudin neg ni yum shig baina.Baychuudig demjij yaduusig tednii bool bolon amidrah ni zuv zam geed baigaa yum uu.
    182.160.32.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-16 14:10:10
    Энэ нийгэм бидний хүсэж байсан нийгэм бишээ. Ардчилалыг анх дэмжиж байхад бид ийм зэрлэг балмад, хариуцлагагүй, хүн чанараа гээсэн, улс орноо худалдсан нийгмийн хүсэж байгаагүй юм. Өнөөгийн нийгэм нь хүний нандин чанаруудыг алдагдуулсанаараа социалист нийгмээс хэд дахин доогуур болно
    202.21.113.140
    Мэдэгдсэн Хариулах
    • Ах 2014-10-17 01:20:38
      Тэгвэл тэр социализмаа байгуулах гээд л үз дээ. Ах дүүгийн тусламж гэж бэлэнчлэх сэтгэлгээг бидэнд суулгаад түүнийгээ их өр гэж нэхээд талийгч болсон их ах нь байхгүй яах вэ? Ардчилал зах зээлийн замаас өөр хөгжлийн зам байгааг та бүгд мэдээд байгаа юм аа даа янз нь. Тэгээд тэр замаа нуугаад байлгүй бидэнд заагад өг л дөө.
      202.131.231.250
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-16 10:36:20
    MAN yalval turiin munguur hoololdog AN yalval avilgalchdiin munguur hoollodog MAN yalval 1 hun zuuchilj avilga damjuuldag AN yalval 10 hun bulterch avilgal damjuulah gj tomordog MAN damjuulagch tom avliga damjuulj ajlaa100 huvi, AN ii damjuulagch baga zuild ajlaa baga huviar buteedeg. ANii damjuulagchiin buteesniig nuguu faktsiin damjuulagch horduuldag tul nas baga MAN ii damjuulagchiin buteesen ajil yamarch gsn 4 jiltei. dugnelt ni MAN 1 luivarchin buhniig AN 10 frakts buhniig meddegt bga yum
    202.179.11.122
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-10-16 08:21:36
    niigmiin dundad hangaluun amidraltai irged ni heden huvi baina manaid?
    92.75.218.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-16 05:49:16
    Нохойжавын бичсэн зүйлийг уншсан чинь гадныхны явуулгаар, нийгмийн иймэрхүү шаарнуудыг цуглуулах даалгавар өгч Ардчилал гээчийг эхлүүл гэж үүрэг даалгавар өгөгдөж байсан гэж уншсанаа саначихлаа.
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Nider deeree guilgachid ih bna 2014-10-16 05:26:45
    Odoo buh humuus or zeelendee barigdaad ami temtseed bgaan bish uu. ene buh edelj hergeleed bgaa zuil chini banknii l horongo shuu dee. zeelee tolj chadval chinii horongo bolno. Herev buh hun onoodor zeelee tolj duusga gevel ihenh ni l modoo barih bailgui dee.
    103.10.23.103
    Мэдэгдсэн Хариулах
    • doogii 2014-10-16 06:24:54
      yag vnen shv
      202.179.11.202
      Мэдэгдсэн Хариулах
  • buynaa 2014-10-16 05:10:24
    vhvh
    180.149.97.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Нохойжавууд 2014-10-16 03:48:27
    Аливаа тэмцэлд, тэр тусмаа тулалдаанд эхний эгнээнд явуулж, золиосолдог отряд гэж байдаг. Ганц хүнээр бол "туу туу" хэмээн турхирдаг нохой. Улс төрийн намд ч бас ийм зориулалтын субъектүүд байдаг, тэд нь гол төлөв ухаанаар жаахан тааруухан, гэхдээ хүмүүжил муутай, увайгүй, ёс суратахуунгүй шаарнуулд нь байдаг, тийм юмнуудаа урдаа явуулж, нохойд барьдаг мод болгон ашигладаг. МАН-ын хувьд Бямбацогт гэж нэг нөхөр тэр "чухал" үүргийг гүйцэтгэдэг бололтой. АН-д ч бас бий, яг одоо санаанд орж ирэхгүй байна, тэр золиг нь.
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа. 2014-10-16 03:15:46
    М.Энхболд Н.Номтойбаяр Ц.Нямдорж гэсэн нөхдүүд өөрсдөө бол тэрбумтнууд ш дээ жаахан буя хийдгүй л юм байхдаа
    172.56.12.137
    Мэдэгдсэн Хариулах
    • ззз 2014-10-17 01:23:53
      Тэрбумтнууд ядуусыг гэнэт өрөвдөж дээ.
      180.235.187.207
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-16 02:14:17
    ер нь ядуу нь ядуугаараа харин баяныг нь дэмж гэсэн санаа юмуу.
    203.194.113.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Гашуун үнэн 2014-10-16 01:38:49
    Хувь хүний ядуу байдал сэтгэлгээтэй нь шууд холбоотой. Харамсалтай нь олон хүн үүнд дүргүйцэх боловч цорын ганц гашуун үнэн. Амьдрал нь ядуу боловч бизнес эрхлэн баян болсон олон хүнийг мэднэ, ядуу боловч их сургуульд тэтгэлэгээр суралцан, дэлхийд Монгол нэрийг гаргаж яваа олон хүнийг мэднэ. Би ч бас Зурагтад эмээтэйгээ умгар байшин хөлслөн, их сургуулийнхаа төлбөрийг эмээгийнхээ байсан 2 үнээгээр төлж байсан, ийм амьдралд хүн дайчин хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг юм. Сэтгэж, ажиллаж чадахгүй бол хүн Төр засагт биш өөртөө гомдох учиртай.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Дүүдий 2014-10-16 01:36:25
    "ломбард гэдэг юм аминд ордог, ээмэг бөгжөө тав, арван мянган төгрөгөөр барьцаалан тавьж хоногийн хоолоо залгуулдаг хүмүүс олон байлаа" гэх юм байгаад л байгаа шүү дээ. Чи өөрөө гудамжаараа явж үзсэн үү?
    124.158.91.45
    Мэдэгдсэн Хариулах
  • 657U4373 2014-10-16 00:42:33
    NOVSHIIN KOMMUNISTUUD ZAILTSGAA
    203.194.114.151
    Мэдэгдсэн Хариулах