Плоцкт болсон нөхөрсөг тоглолтоор өсвөрийн сагсчид ялалт байгууллаа
 Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо, Баянзүрх дүүргийн засаг дарга, удирдлагууд хамтарч зохион байгуулсан хүүхдийн лигийн тэмцээнд түрүүлсэн нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн эрэгтэй шигшээ баг, дүүргийн тэргүүний 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тоглолт хийхээр хилийн дээс алхсан.

Ш.Ганчимэг дасгалжуулагчаар удирдуулсан 33 дугаар сургуулийн шигшээ баг тамирчид Плоцк хотын 5 дугаар дунд сургуулийн шигшээ баг тамирчдыг 4 үеийн турш илүүрхэж ялалт авсан бол 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Плоцк хотын шигшээд ялагдал хүлээлээ.

Энэ үеэр тус хотын “мон-пол” клубын тэргүүн Д.Энхбаатар клубын хүндэт шагнал болох "Мөнгө, Хүрэл чоно" шагналаар нийслэлийн баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат 87 дугаар сургуулийн захирал Б.Энхбат нарт олголоо.

Сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмэр, шинэ залуу тамирчдыг дэмжиж гарган ирэх ажлыг зохион байгуулж буй эрхмүүдэд энэ шагнал олгогддог. Манай улсаас урьд нь монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан одоо монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж "Алтан чоно" хүндэтгэлийн шагналыг хүртэж байжээ. 

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.