''Нэг бүс, нэг зам''-ын уулзалт дээр Банчин богдын Монголд хийх айлчлалыг ярьжээ

Хятадын дарга Ши Жиньпинийн санаачилсан “Нэг бүс, нэг зам” гэж том стратеги бий. “Нэг бүс, нэг зам”-ыг Ши Жиньпин 2013 оноос “Хамтран ажиллах”, “Хамтдаа ашиг хүртэх” гэсэн агуулгын хүрээнд явуулж эхэлсэн байдаг.

Ингэхийн тулд “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд улс орнуудтай харилцахдаа бодлого, зам, худалдаа, валютын солилцоо, иргэдийн сэтгэл санааны ойлголцлыг гол хэмжүүрээ болгожээ. Хятадын зүгээс ийм өндөр ач холбогдол өгч, тэр хэрээрээ үр дүнд хүрч буй “Нэг бүс, нэг зам” стратеги нь дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлэхэд оршино гэж Бээжингээс зарладаг.

Ер нь бол “Нэг бүс, нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт дэлхийн 150 гаруй улс гарын үсэг зурж, холбогдох хамтран ажиллах үзэл баримтлал, саналаа НҮБ, G20, АПЕК, ШХАБ зэрэг  олон улсын чухал баримт бичгүүдэд тусгачихаад байгаа юм.

Ингэж ийм хэмжээний олон улс оронтой улс төрийн ойлголцол, дэд бүтцийн холболт, худалдааны чөлөөт байдал, санхүүгийн урсгал, иргэдийн харилцааны хувьд илүү гүнзгий бодлого хэрэгжүүлэх нь “Нэг бүс, нэг зам”-ын үндсэн зорилго ажээ.

Өөрөөр хэлбэл, бүс ба зам дагуух улс орнуудын хоорондын төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хамтын хөгжилд  хүрэх зорилготой гэдэг юм.  Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ талаар “... “Нэг бүс, нэг зам” санаачилга нь бусдыг өрийн дарамтад оруулдаг “харанхуй нүх” биш, геополитикийн багаж хэрэгсэл ч биш, харин хамтдаа хөгжих боломж” гэсэн байдаг.

Монгол Улс ч”Нэг бүс, нэг зам”-ыг идэвхтэй дэмждэг. Үүнийгээ дипломат байдлаар байнга илэрхийлдэг.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 онд “Нэг бүс нэг зам” Олон улсын хамтын ажиллагааны анхдугаар удаагийн дээд хэмжээний форумд оролцсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд Хятадад айлчлах үеэрээ “Нэг бүс нэг зам” ба Монголын талын “Хөгжлийн зам”-ын стратегийн уялдаа холбоог эрчимжүүлэх тухай тодорхой ярьж тохирсон. Бас манай Гадаад харилцааны сайд нь “Нэг бүс нэг зам”-ын уулзалтад оролцох үеэрээ бүтээн байгуулалтад нь идэвхтэй оролцохыг олон улсад уриалдаг юм. Үүний илэрхийлэл болгож “Чингис хаан” онгоцны буудалдаа “Нэг бүс, нэг зам”-ын ногоон гарц байгуулсан. Ийм маягаар “Нэг бүс, нэг зам”-д Монгол Улс таатай хандаж ирсэн. Үр дүнд нь Монголд авто замын анхны давхар гүүр, анхны хурдны авто зам, анхны орчин үеийн стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болж, хамгийн дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг том төслүүд хэрэгжиж байгааг албаныхан онцолдог.

Хятад улс “Нэг бүс, нэг зам”-ыг байнгын ажиллагаатай байлгаж, томоохон хэмжээний уулзалт, форумуудыг чиглэж буй салбар бүрээр тогтмол зохион байгуулдаг. Гол таван чиглэлийн нэг болох иргэдийн харилцаа, улс төрийн ойлголцлын түвшинд өнгөрсөн хавар 2021 оны гуравдугаар сарын 21-нд ээлжит форум Хятадад болжээ. Энэ үеэр“Нэг бүс, нэг зам” стратеги хийгээд буддизм, тэр дундаа Монгол, Хятадын шашны харилцаатай холбоотой асуудлаар “ярьцгаасан” байна.

Уулзалтын үеэр Хятадын Монголч эрдэмтэн Лян Шуминг “...Би өмнөх амьдралдаа Зэн лам байсан. Хятадын соёлын хүрээлэнд хамт ажилладаг Лянгийн Буддын шашинд шилжсэн цорын ганц түвд судлаач байсан”, Төв үндэстний их сургуулийн хүндэт профессор Гонгга Хутуктугийн шавь Ван Яао “...Би өмнөх амьдралдаа төвд хүн байсан гэдэгтээ итгэдэг” гэж байсныг ярьцгаасан байна. Үүнийг тус уулзалтад илтгэл хэлэлцүүлсэн Хятадын Өвөрмонголын Бэлчээрийн өвсний бэлчээрийн судалгааны хүрээлэнгийн захирал Чу Жинхуй “...Энэ хоёр эрдэмтний амьдралын туршлага, сэтгэлзүйн онцлог, итгэл үнэмшлийн илэрхийлэл нь Хятадын үндэсний ухамсрын өөрчлөлт, ирээдүйн чиг хандлагын тод тусгал” гэж дүгнэжээ.

Тэрбээр 2015-2016 онд Өвөрмонголын Багшийн их сургуулийн Буддын соёлын хүрээлэнгийн ахлах шинжээч, профессор Жин Фэн, өөр бусад багш нар, найз нөхдийн хамт Монгол Улсад айлчилж, Монгол дахь Буддын шашны нийгэмлэгтэй “гүнзгий солилцоо” хийснээ ярьсан байна. Чу Жинхуй “...2016 онд Хятад, Монголын “Монгол Түвдийн Буддын шашны тойрог” хоорондын найрсаг хамтын ажиллагааг ахиулахын тулд Банчин Богдын 11 дэх айлчлалыг Монголд хийлгэхийг холбогдох газруудад санал болгосон. 2019 онд Хятадын ШХАБ-ын Өвөрмонгол дахь сургалт, судалгааны төвд Монголын удирдах албан тушаалтнуудад зориулсан анхны семинарийг зохион байгуулсан” гэжээ.

Түүнчлэн “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд болсон тус уулзаалтын үеэр “...Монгол, Түвдийн буддизм, Монгол хэлний буддизм, Бөөгийн шашны чиглэлээр хийсэн судалгаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын холбогдох албан тушаалтнуудад санал болгосон. Тэд нааштай хариу ирүүлсэн” гэсэн байна.

Бас энэ 2021 оны сүүлчээр Монголын Хятад судлаач залуу эрдэмтэн Ц.Баатартай хамтарч Банчин Богдын сүмтэй холбоотой ном гаргахаар болсон.

Хятадын Өвөрмонголын Бэлчээрийн өвсний бэлчээрийн судалгааны хүрээлэнгийн захирал Чу Жинхуй 2020 оны есдүгээр сарын 20-нд Өвөрмонголын Багшийн их сургуулийн захирал асан, профессор Юн Гуохонтай хамт Шигатце дахь Зашилунпо хийдэд XI Банчин Богдод хүндэтгэл үзүүлээд буцсан. Монголд айлчлах саналыг хүлээн авч, нааштай хариу өгсөн. XI Банчин Богд “...Хятад, Монголын харилцаа нь маш чухал” гэж онцолсон.  Тэрбээр цааш нь “...Түвдийн буддын шашин нь Хятад, Монгол хоёр орны харицаанд чухал үүрэгтэй. Түүнийг төлөөлж буй удам угсааны хүмүүс нь Хятад, Монголын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв энэ цар тахал гараагүй байсан бол би энэ жил Монголд зочлох байсан юм” гэжээ.

Профессор Юн Гуохон XI Банчин Богдоос “...Та Чинхай мужийн үндэстнүүдийн их сургуульд Банчин судлалын хүрээлэн байгуулсан. Энэ туршлага дээрээ дөрөөлөөд Өвөрмонголын гол их сургуулиудаад Банчин Богдын солё, эрдэн шинжилгээний хүрээлэнг байгуулж чадах уу” гэж асуусан. Тэгэхэд “...Өөрийн биеэр дэмжин дэлгэрүүлж чадахгүй. Гэхдээ олон улсын соёлын харилцааны хүрээнд Банчинизмын түүх, соёлыг хөгжүүлэхэд илүү тохиромжтой” гэсэн байна.

Улмаар Банчин Богдын тухайд бодлогын шинжтэй  томоохон дүгнэлтүүдийг энэ уулзалт дээр хэлэлцсэн байгаа юм.

Тодруулбал, “...Банчин Богдын удам угсаа нь Далай ламын нэгэн адил Юань, Мин, Чин гүрнээс эхлээд Монгол, Түвд, Хятад, Манж зэрэг олон угсаатны лидерүүдийг төрүүлж, өвлүүлж ирсэн. Банчин Богдын угсаа залгамжлалыг Монгол, Түвд, Хятад, Манжийн эрх баригчид, буддын шашны сүсэгтэн олон, олон нийт өвлөн хөгжүүлж энэ цаг үед авчирсан. Будда нарын хойд дүрийг судлах, хэрэжүүлэх нь үндэсний эв нэгдэл, дэвшил, үндэсний аюулгүй байдал, Хятад үндэстний хамтын нийгэмлэгийн ухамсрыг бэхжүүлэхэд түүхэн, практиз ач холбогдолтой байсаар ирсэн. Банчин Богдын IX, X, XI дүрүүд бол тухайн түүхэн үедээ эх орноо хайрладаг, намдаа хайртай, ард түмнээ хайрладаг шашны удирдагчдын үлгэр жишээ байв” гэцгээжээ.

“...IX Банчин Богд нь Өвөрмонгол, Гадаад Монголын тогтвортой хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан. Энэ талаар ойлголт өгөх хэвлэлийг Төрийн мэдээллийн алба, Таван тивийн холбооны хэвлэлийн газраас хятад, англи хоёр хэлээр хэвлэсэн.

X Банчин Богд нь Ази, Австралийн олон оронд айлчилж, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийг сурталчлах, Хятад, гадаад буддистуудын найрсаг харилцааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан.

XI Банчин Богд нь Тайландад айлчилсан. Түүний дараагийн айлчлал нь Монгол Улс байх бололтой” гэж Банчин Богдуудын “түүхэнд гүйцэтгэсэн үүрэг”-ийг тодорхойлжээ.

Хятадын Өвөрмонголын Бэлчээрийн өвсний бэлчээрийн судалгааны хүрээлэнгийн захирал Чу Жинхуй XI Банчин Богдын талаар “...Гэр бүл, үндэсний мэдрэмж, үүрэг хариуцлага, хүч чадлаар дүүрэн энэ шашны залуу удирдагч нь Хятадын буддын өмнөх лидерүүдээс илүүтэйгээр Торгоны зам болон нэг бүсийн өргөн нугад аялах боломжтой” гэж хэлсэн байна. Эцэст нь энэ уулзалтын үр дүн, “Нэг бүс, нэг зам”-ын иргэдийн харилцаа, соёл, шашны хамтын ажиллагааны талаар “..Хөх тэнгэрийн нөгөө эрэг рүү, ирээдүй рүү аажуухан зүтгэх боломжтой гэдэгт эргэлзэхгүй байна. Банчин Богдын түүх, соёлын судалгааны төвийг ойрын үед байгуулах, Хятад үндэсний хамтын ухамсрыг бэхжүүлэх, Хятад, Монгол, Оросын найрсаг харилцааг бий болгох эхлэлийг тавьцгаая” гээд өндөрлөсөн байгаа юм.

Энэ бол “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд болж буй олон зуун форум, уулзалтын зөвхөн нэг нь. Урд хөршийн “Нэг бүс, нэг зам” стратеги буддын шашны тухайд ингэж “харж” байна гэж ойлгож болохоор ажээ.

Гэхдээ энэ нь Монголд хамаатай шашны бодлогын уулзалт юм. Нэг үгээр хэлбэл, буддын шашин нь өнөөдөр ч монголчуудын уураг тархи, оюун санаанд ихээхэн нөлөөтэй хэвээр, түүнийгээ хадгалсаар байгаа юм. 

Тиймээс тэнд яригдсан зүйлүүдийг элдэв хачиргүйгээр, олсон эх сурвалжийн хүрээнд хүргэлээ. Харин үүнийг монголчууд маань яаж хүлээж авах вэ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-08-13 14:05:45
    Hyatadiin Banchen bogdod Dambajav, Natsagdorj hamba lam nar ochij urilga garduulsan gesen tegeed ireh gej bgaa baihaa.
  • naad neher chini hend heregtei gej?.... 2021-08-12 13:05:07
    Naad hyyramch Banzin bogdiin hereggyi syy!!!hereb Mongold oruulaj irbel Mongolchyyd Hyatadiin nelee orjee?gej itgeh bolno!
  • Хуурамч 2021-08-11 15:22:46
    Хуурамч коммунист Банчин Монголд хэрэггүй шүү
  • ta nariig bainga hyanaj amidarch baigaa  2021-08-11 11:30:40
    Mongolchyydiig Hyatadiin syrtalaar Banzen lamaar byrhanchlah sanaa bainga baigaa baih syy!!!ta nariin dotoodod baigaa hyatadiin tagnyylyyd ta nariig bainga hyan...
  • иргэн. 2021-08-11 09:13:19
    нэг бүс. нэг замыг Монгол дэмждэг гэх шиг. хэзээ ч дэмжихгүй.
  • иргэн 2021-08-11 07:26:00
    Хятадын судлаачид Монголын эрдэмтэдтэй судалгааны төсөл санаачлан хамтран ажиллахад сайн. Харилцан бие биеэс суралцаж, түүх, соёл, буддын ухаан, археологи гээд...