Оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллана гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн  технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас  шийдвэрлэлээ.
Ургац тээвэрт ашиглагдах улсын чанартай автозамын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, засварын ажлыг дуусгах, авто болон төмөр замын тээврийн асуудлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж ажиллахыг Зам, тээврийн  хөгжлийн сайдад даалгалаа.

Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.

Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаар ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна.

Товч мэдээ
·     Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ашиглалтын өмнөх захиргааг ирэх сард байгуулна
·      “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа.
·      Түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой түрээслэгч иргэдээс тавьж байгаа шаардлагын талаар Барилга, хот байгуулалтын сайд танилцуулга хийв. Үүсээд байгаа өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.
·      Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлдбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтын дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогыг тусган, 2021 оны аравдугаар сард багтаан зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгав.       
·      УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-08-12 01:57:17
    Их цуглаж жагсдаг хүмүүсийг наад ажилдаа дайчлан ажиллуулах хэрэгтэй.
  • Бат 2021-08-11 23:35:48
    Би 1970 аад оны оюутан намрын ажилд жил бүр явдагсан сайхан байжээ Орхон туулын САА-д бид үтрэмд будаа буулгаад Орос цэрэгүүд Эрдэнэтийн төмөр зам тавиад л