Онц шаардлагагүй бол Бээжинг зорихгүй байхыг анхаарууллаа
Эрүүл мэндийн яамнаас дэлхий нийтийг цочроогоод байгаа ЭБОЛА вирусын талаар мэдээлэл хийв. Үхлийн аюултай эбола вирус нь анх Баруун Африкийн орнуудаас илэрч өдгөө АНУ, Испани, Герман зэрэг орнуудад халдварын тохиолдлууд бүртгэгдээд эхэллээ. Мөн манай урд хөршийн нийслэлд Бээжин хотын олон улсын нисэх буудалд эболагийн вирус тархах магадлалтай байгаа. Тиймээс манайд энэ өвчний халдвар орж ирэхгүй гэж баталгаа байхгүй гэдгийг салбарын яамнаас мэдэгдсэн байна.

Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол Бээжинг зорихгүй байхыг анхаарууллаа.
Эбола нь ахуйн хавьтлын замаар буюу хүнээс гарч буй бүхий л шингэнээр дамждаг учраас тархалт хурдацтай байгаа аж. Одоогоор халдвараас сэргийлж хилийн нэвтрэх цэгүүд дээр онцгой анхаарч ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, хил нэвтэрч байгаа хүмүүсийн халууныг хэмжих, халдвартай орноос ирсэн иргэдийг 21 хоногийн хугацаатай тусгай мэргэжилтнүүдийн хяналт авах зэрэг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа гэв.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.