Байгаль орчны тухай хуульд иргэдийн мэдэх эрхийг хангасан заалт нэмэхээр тусгав

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг” гэсэн 14 дүгээр зүйлд “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалтыг нэмж байна.

Мөн хуулийн “Аймаг, нийслэл, сум дүүргийн… Засаг даргын бүрэн эрх” гэсэн 16, 17 дугаар зүйлд “харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг нэмэхээр тусгасан байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.