Н.Удвал сайд үнэнээ өчив

Гэмтлийн эмнэлгийн захирлыг томилж чадахгүй жил тойрч байгаа нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалын муугийнх биш аж. Н.Удвал сайд өнөөдрийн УИХ-ын чуулганаар гишүүдийн асуулгад хариулсан.

“Эрүүл мэндийн салбар урагш ахихаа болилоо. Гэмтлийн эмнэлгийн даргыг томилж чадахгүй удлаа” гэх мэтээр сөрөг хүчнийхэн түүнийг шүүмжлэхэд Эрүүл мэндийн сайд эрхгүй үнэнээ хэлэв. Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн захирлыг томилох хууль ёсны эрх нь Н.Удвал сайдад бий.

Гэтэл “Эмнэлгүүдийн чинь асуудал сайд миний мэдлээс гарч УИХ-ын гишүүдийн мэдэлд шилжсэн байна. Эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс гаргахад та бүхэн туслаач” гэж тусламж гуйв. Ингэж хэлэхдээ сайд Гэмтлийн эмнэлгийг бодож байсан болов уу.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Энхбаярыг Н.Удвал сайд хэн нэгэн эрх мэдэлтний шахаасаар томилсон бололтой. Тиймдээ ч түүнийг суудлаас нь буулгах гэж аргаа барав.
 

Н.Удвал сайд “Эмнэлгүүдийн чинь асуудал сайд миний мэдлээс гарч УИХ-ын гишүүдийн мэдэлд шилжсэн байна. Эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс гаргахад та бүхэн туслаач” гэж тусламж гуйв.
 

Ц.Энхбаяр Гэмтлийн эмнэлэгт очоод дураараа дургисан. Хашир туршлагатай, чадварлаг эмч нарыг ажлаас нь хайр найргүй халлаа. Төрийн ажил хийж байгаа атал хувийн компанидаа байгаа мэт дураараа авирласан Ц.Энхбаярын ард УИХ-ын дарга З.Энхболд байгаа гэдэг нь үнэний хувьтай.

Ямар сайндаа л эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгаж өгөөч гэж сайд нь улстөрчдөөс гуйх вэ дээ.

Өвөрхангайн харьяат тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболдыг дэмжин Өвөрхангай аймгийн нутгаар өөд уруугүй давхисан тухай нутгийн хүмүүсээс сонссоноо гэмтлийн эмч нар хэлдэг.

Тиймдээ ч Ц.Энхбаяр “том” байжээ. Мэргэжлийн бус, ажлын алдаа дутагдал ихтэй, томоос том анхаарлын тэмдэгтэй захирлыг ажлаас халах нь салбарын сайдын хувьд хэцүү биш.

Гэтэл Ц.Энхбаярыг халах гэж Н.Удвал сайд үнэндээ ядарч зүдэрлээ. Нэг эмнэлгийн даргыг томилж чадахгүй жил тойрсон нь сайдын нэр хүндэд харшлахаараа нэг болов. Үнэндээ сайдаас хамаарсан юм биш, улстөрчдийн нөлөөллөөс болжээ.

Эрх баригчид төрийн албаны бүхий л салбарын удирдах албан тушаалд өөрийн холбоо сүлбээтнийг томилохоор улайран зүтгэдгийн тод жишээ энэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хар та нар 2014-05-21 06:30:05
    Ер нь манайд бууны сум үнэхээр их хэрэгтэй байна. Динамит бол бүүр хэрэгтэй байна. Араб шиг л тэнэгтэхгүй байх юмсан.
  • бөөр  2014-05-21 06:28:50
    ингэж байхаар нэг сайхан сэтгэлтэй нь тэр бүх буруутай ил жиг үүдийг буудаад хая. баатар болох байх даа
  • ganga 2014-05-15 00:42:13
    ta nar bulhai buzar bulai ruu garaa gun durchiheed awch chadahgui bgaa bol ard tumen salgaad ugch bolno shuudee shudarga bh geed hicheegeed uzwel yasan uvm be
  • иргэн 2014-05-14 05:05:48
    Жирийн нэг эмнэлгийн захиралд Ц.Энхбаяр мэтийн амьтныг томилуулах гэж балиар савраа дүрж байдаг З.Энхболд нээрээ үнэн балиар амьтан юм. Хаа байна, өнөө шудрага энээ тэрээ гээд байсан чинь. Та нар ийм л юм хийнэ дээ. болиоч дээ. Энхболд оо???
  • Mongol bol holion bantan?.... 2014-05-12 08:56:52
    Mongold gadnii nelee ch baih sig bna,dotoodiin bydlianch baina?Mongol zeb zamaar yabaan engerchee?ene eree yanadaa!!!!!Altanhuyag aa!!!!!!!!!!!!Elebdorj oo!!!!!!!!!!Enhbold oo!!!!
  • tsoomoo 2014-05-12 03:57:43
    Boliochee ulsiin ih huraliin gishuudee ard tumen chine hooson honoh deeree tulaad b na. Ta nar mongoliin saihan ard tumniig suiruullee shuu de. Ta nariig duraaraa durig gej songoogui shuu
  • монгол 2014-05-12 02:40:56
    Сайдаас бусад улс төрийн албан тушаалтнуудыг болъёо. Агентлагын дарга нар байснаа одоо бүр бүх байгууллагын дарга нар улс төрийн албан тушаал болжээ.Яамдын сайд нар нь л улс төрждөг юм байгаа биз бусад байгууллагуудыг мэргэжлийн хүнээр нь, сэтгэлтэй, хамт
  • ganaa 2014-05-10 09:54:31
    Udbaliig zailuulaachee ajlaa hj chadahgui emgen
  • buya 2014-05-09 10:29:29
    Unen sh dee. SBDuurgiin EMNegdliin darga ni E.Bat-Uuliin hun baidag. Ajlaa hiij chaddaggui, mungund durtai gar daa.
  • ард 2014-05-09 08:41:07
    ардчилалыг гуйвуулагчийн нэг юм ц. энхбаяр, з. энхболд
  • сонгууль 2014-05-09 04:10:31
    хэ хэь, Одоо байгаа нөхдүүдийг сонго сонго бас дахин сонго!
  • Зочин 2014-05-08 02:21:57
    Одоо больцгоо л доо, ард түмэн хэцүү байна шүү дээ мэдэж байна уу дарга нараа