Авто замын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоожээ
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 3 дугаар сарын 77 дугаар тушаалаар аймгуудад авто ослын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоосон байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн төвийн 7 дугаар багт орших Баруун-Уртын голын гүүрний зүүн, баруун үзүүрт, сумын төвөөс хойшоо 18 км-т Талбулагийн гар худаг орчимд, Төмөртэйн овооны уурхайн замд, урагшаа Шарга уулын замд авто осол элбэг гардаг байна.

Мөн Асгат сумын төвөөс хойшоо 7 км-т Өвлийн овоо, баруун урагш 1 км-т Хээшингийн хөндий, урагшаа 30 км-т Ар хүрэмийн замд, Уулбаян сумын Модонгмйн худагийн орчимд, Мөнххаан сумын төвөөс урагшаа 12 км-т Жирэм гэдэг газрын замд авто техникийн осол удаа дараа гарч байсан тул тэдгээр замд болгоомжтой явахыг жолооч, зорчигчдод анхааруулсан байна.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus