Дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 168 өрх орон сууцтай боллоо
Гэр хорооллын дахин тө­лөв­лөлтийн төслийн хү­рээнд 34 аж ахуйн нэгж шал­гаран хэсэгчилсэн ерөнхий тө­лөвлөгөөний зураг төсөл бо­ловс­руулах, газар чөлөөлөлт, ир­гэдийг түр суурьшуулах, нийг­­мийн болон инженерийн бүт­цийн барьж байгуулах ажлыг үе шаттай хийж байгаа. Харин үүнээс 15 аж ахуйн нэгж ин­женерийн дэд бүтэц болон ба­рилгын бүтээн байгуулалтыг эр­чимтэй хэрэгжүүлж бай­на. Тэг­вэл өчигдөр “Хера пропер­тийз” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч “Бэг бүрд” ХХК дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж буй анхны орон сууцыг ашиглалтад орууллаа.

Төсөл хэ­рэгжүүлж буй байршил болох Сон­гинохайрхан дүүргийн V, VI, VII хорооны нутаг дэвсгэр болох Ханын материал орчмын 30 га газарт одоогоор 658 нэгж талбар, 8870 хүн оршин сууж байгаа гэнэ. Харин дахин төлөв­лөлт хийгдсэний дараагаар 12 мян­га гаруй хүн ам суурьших бо­ломжтой болгож, 62 ширхэг есөн давхар орон сууцны барилга болон 4.5 км автозамыг барих юм байна.  “Хайрхан хороолол”-ын I ээлжийн орон сууц ашиглалтад орсноор 13 аж ахуйн нэгж тохилог орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа аж.

Түүнчлэн 168 өрх орон сууцанд орж байгаа юм. Энэхүү хорооллын газар төслийн Г блок ажээ. Тодруулбал, Сон­ги­нохайрхан дүүргийн VI хо­рооны 20.8 га газрын дахин төлөв­лөлтийн төслийн хүрээнд барьсан барилга гэнэ. Нийтдээ 38 айлын газрыг чөлөөлөн 2000 гаруй айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа юм байна. Харин өчигдөр 13 аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөн барьсан 168 айлын гурван блок есөн давхар орон сууц ашиглалтад орлоо.

Тус барилгын ажлыг 2013 оны тавдугаар сард эхлүүлсэн аж. Улмаар захиалагчдаас орон сууцны 30 хувийн урьдчилгаа авч эхэлсэн байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар 2013 оны арваннэгдүгээр сард 35 м.кв талбайтай орон сууцны захиалга дууссан гэнэ. Захиалга авахдаа нэг м.кв-ыг нэг сая 290 мянган төгрөгөөр тооцон захиалга авч эхэлсэн бол барилгын ажил дуусах үеэр 1.5 сая төгрөг болгон үнийг нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч орон сууцны эрэлт их байгаа учраас дээрх хороололд худалдах орон сууц байхгүй гэдгийг албаныхан дуулгасан юм.

Дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барин, ашиглалтад оруулж байгаа тус орон сууцны хороолол Ханын материалын эцэс, Дүүхээ-II худалдааны төвийн баруун хойно байрлаж байгаа юм. Тус орон сууцны I болон II давхарт үйлчилгээний талбай байх бөгөөд шилэн фасадаар гадарлажээ. Төв зам дагуу байрлаж байгаа учраас үйл­чилгээний байгууллагууд ашигтай ажиллах боломжтой гэнэ. 13 аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөхдөө төсөл хэрэг­жүүлэгчид хоёр талдаа ашигтай байх саналаар тохиролцож чад­сан байна.

Тодруулбал,аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлэгчтэй тохиролцсоны үндсэн үйл ажил­лагаа явуулж байсан обьектын талбайн хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний үйлчилгээний тал­байг авсан. Түүнчлэн үйлчилгээ эрхэлдэг байсан хашаандаа амь­дар­даг байсан дөрвөн иргэнд үйл­чилгээний зориулалттай тал­байн дээр орон сууц өгсөн.  Дашрамд дуулгахад, Төслийг хэрэгжүүлэгчид “Бид дахин тө­лөвлөлтийн ажлаас ашиг хараа­гүй ээ. Орон сууцны үнийг ч аль болох багаар тооцоолон зах зээлд нийлүүлсэн” гэсэн юм. Учир нь инженерийн дэд бүтцийн асуудлыг нийслэлээс шийд­вэрлэн өгч байгаа учраас үнийг бууруулах боломжтой гэнэ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.