Засгийн газрын шинэ танхим тийм ч амархан бүрдэхгүй нь
Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг “хувцасны гол” болгох шахаж байгаа Зас­гийн газрын шинэ ги­шүү­дийг тодруулах эрх аш­гийн най­маалцал, хөрөнгө сан­­хүүг гартаа төвлөрүүлэх далд “дайн” энэ байдлаараа бол мөд шийдэгдэх янз­гүй нь. Эрх баригч АН-ынхнаас энэ ажилд хам­гийн их саад, тээг бо­логчоор МоАХ фракцийг нэр­лэж байгаа бол засагт хамтарсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч өчигдрөөс эх­лээд ил далд шулуухан тэм­цэл­дэж эхэлжээ.

Төрийн ор­донд болсон “Шударга ёс” эвс­лийн бүл­гийн ху­ралд МАХН-ын дарга Н.Энх­баяр, Ерөнхий на­рийн бичгийн дарга Г.Шийлэг­дамбыгаа хөт­лөн ирж орол­цохдоо “Зас­гийн газ­рын гишүүд дан дээл­­тэй байх ёстой” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэг­­доржийн үгээр бамбай хийж, Д.Тэрбиш­дагвын оронд Монгол Улсын Шадар сайдын суудалд Г.Шийлэг­дамба, нарийн бичгийн дарга Ц.Шарав­дорж хоё­рынхоо нэгийг дэв­шүүл­нэ гэдгээ шу­­луухан мэ­­­дэгдэж Н.Бат­цэрэгээс эх­­лээд олон хүний гайхширлыг баржээ. Анх­наасаа Зам тээвэр, ба­рилга хот байгуулалтын сайдыг өмчлөх санаатай буй­гаа шулуухан зар­ла­сан “Шударга ёс”-чууд энэ асуудлыг да­хин ярил­цаж “Ямар ч тохиол­долд буулт хийхгүй” гэдэг дээр санал нэгдсэн байна. Ха­рин Шадар сайдын сууд­лыг Н.Энхбаяр гартаа тас атгасан нь тодорхой бо­лов.

Уг нь УИХ-ын ги­шүүн Ц.Цолмонг Зам, тээ­­вэр барилга хот байгуу­лал­тын сайдын суу­далд зүт­гүүлэхээр ярилц­сан ч МҮАН-ынхан тэр саналыг нь сонсохыг ч хүсэхгүй буй­гаа илэр­хийлсэн юм билээ.

Тэд үүнийгээ “М.Соном­пилийн суудал манай намд хамаарах ёстой. Н.Батцэрэгийг сайд болго” гэсэн хатуу шаардлагыг тавьж, Г.Уянга гишүүн чан­га­хан дуугарч байгаа аж. Ер нь ч анхнаасаа “Шударга ёс”-чуудын дундаас З.Баянсэлэнгэ, О.Чулуунбат гээд “Би яагаад болохгүй гэж. Сайд болмоор байна” хэмээн шулуухан зарласан хүмүүс бий.

Одоогоор УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Зоригт; Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажил­лагааны сайдад Лүндэгийн Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдад Рэнцэн­доогийн Жигжидийн нэр яригдаж байгаа ч УИХ дахь сөрөг хүчин, МАН-ын бүлгийн зүгээс дээрх гурван эрхмээс гэхэд л УИХ-ын гишүүн Д.Зоригтыг хүлээн зөвшөөрөхгүй “шар махтай нь хатааж” мэдэхээр бо­лоод явчихлаа.

Хамгийн сүүлд Тө­рийн байгуулалтын байн­гын хорооны хурлаар зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн төсөл гэдэг салангид хуу­лийн төслийг л хэлэлцсэн бөгөөд Н.Алтанхуяг сайдын өргөн мэдүүлсэн шинэ сайд нар хэзээ УИХ-ын ги­шүүдийн өмнө “далан бул­чирхай”-гаа тоочих нь одоо­гоор оньсого төдий л байна.

Уг нь Өвөрхангайн тойргоос ёстой л эр хүний 13 мэх, ид шидийн хүчээр шахуу гарч ирсэн Д.Зоригт гишүүн Сангийн сайдын суудалд заларч болох ч “Монгол шуудан” банкийг зориуд дампууруулж, хувь нийлүүлэгчдийн зөв­шөө­­рөлгүйгээр “Магнай трейд”-д 16.6 тэрбумаар зарсан, Өвөрхангайд хэр­хэн сонгуулийн луйвар хийсэн гээд МАН-ын бүл­гийн гишүүдийн зүгээс ирэх хүчтэй эсэргүүцэл, шахалтыг яажшуухан давж гарах нь эргэлзээтэй. Ерөн­хийлөгчийн хүн гэгд­дэг гадаад бодлогынх нь зөвлөх Л.Пүрэвсүрэн, УИХ-ын даргатай нэг фракцийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нар төрийн захиргааны дээд байгууллагуудад ажилладаг, дан дээлтэй эрхмүүд учир сайдын суудалд торойтол залрах илүү боломжтой.

Өнөөдрийн тухайд шинэ сайд нар дунд дээрх хоёр эрхэм л илүү олон давхар шүүлтэд оролгүй гараад ирэх магадлал өндөртэй болж байна.

Харин өчигдөр үдээс хойш төрийн ордны хон­гилоор Зам, тээвэр ба­рилга хот байгуулалтын сайдад МҮАН-ын дарга М.Энхсайхан шиг таарч тохирох хүн байхгүй, тэ­гээд ч энэ квот тэднийд хад­галагдаж байгаа гэсэн чимээ хүчтэйхэн явж эхлэв.

Ялангуяа МАХН-ын дарга Н.Энхбаяр намынх нь байранд МАХН-ын Бага чуулганы ээлжит ХI хурлаа хийхээр цуглачихаад өдөржин өөрийг нь хүлээн суугаа журмын нөхөд рүүгээ яарахдаа “Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын суудал энэ удаа М.Энхсайханд очих ёстой. Ингэхийг ч улс орны эрх ашиг шаардаж байгаа” хэмээн товчхон бөгөөд хэн ч татгалзах аргагүй санал тавьсан дуулдана. Хэр­вээ түүний лүндэнгээр болвол одоо Тавантолгойн цахилгаан станцын төслийн удирдагчаар амжилттай ажиллаж байгаа, нэгэн цагт Ерөнхий сайдаар ажиллаж явсан М.Энхсайхан ихээхэн хөрөнгө санхүүг захиран зарцуулах эрхтэй томхон яамны сайдад яригдаж эхлэх нь тодорхой болж байна.

Гэтэл Н.Энхбаярыг на­мынхаа байранд очиж Бага чуулганыхаа ХI ху­ралд оролцож эхлэх үеэр танхимаас түүний хүү Э.Батшугарын нэрийг Зам, тээвэр барилга хот бай­гуулалтын сайдад өр­гөн мэдүүлэх санал гарч МАХН-ын гишүүдийн олонх нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин энэ үеэр МАХН-ын дарга Н.Энх­баяр танхимд цуг­ласан журмын нөхөддөө ямар нэгэн тайлбар хийл­гүй “Энэ асуудлыг олонхын саналаар шийднэ” гэж мэдэгдсэн тухай л эх сур­валж мэдээл­сэн юм.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайхан­­билэгийн өргөн барьсан тогтоолын төсөлд нэр дурьдагдаж, Монгол Улсын Засгийн газрын ги­шүүнээс чөлөөлөгдөхөөр бол­­­сон Ц.Баярсайхан, А.Гансүх хоёрын оронд хэн нэгний нэрийг дэвшүү­лээгүй байхад нэрс нь зарлагдсан эрхмүүд эхнээсээ бүдэрч эхлэх нь тодорхой болж, “Шударга ёс” эвсэл ч дотроо арсалдаж эхэлжээ. Энэ бүхнээс дүгнэлт хийвэл Н.Алтанхуягийн Зас­­гийн газар мөддөө элэг бү­тэн болохгүй бололтой.
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Arai ch dee 2014-10-16 22:54:56
    Batshugar- za bolidoo, nusgai batsaan chine usd hanshiig amjilttai usguj bgaa sh dee
    150.129.143.121
    Мэдэгдсэн Хариулах
  • сониуч хүн 2014-10-16 13:36:38
    Жигжид аль нам юм бэ. МАН засаг авахаар МАНын гишүүн, АН засаг авахаар АНын гишүүн болчихдогийм байна л даа. Тэгээд энэ намд юу хийсэн гэж хэлдгийм бол. Сонин юм тэээээээ
    103.229.122.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-16 10:24:49
    шадар сайдыг дэмжиж байна
    202.21.106.149
    Мэдэгдсэн Хариулах
  • анжела 2014-10-16 08:05:35
    манай улс яагаад ийм сонин байдаг юм бээ захирах захирагдах ёс гэж баймаар юм ааа эх орон ард түмэн минь яана дааа хэзээ нэг сайхан болох юм бол ооо
    183.81.169.66
    Мэдэгдсэн Хариулах
  • NX 2014-10-16 06:30:25
    М.ЭНХСАЙХНЫ толгойг үнэхээр бишэрдэг, М.Энхсайханы ЗГ-ын үед хийсэн "Зоримог" хэмээх ЭЗ-ийн алхамуудын хүчинд Монголын ЗЗ-ийн ЭЗ явж байгаа байх шүү, уг нь Сангийн сайдаар л тавичмаар байгаам, эх орноо боддог бол!
    202.179.13.128
    Мэдэгдсэн Хариулах
  • гарна шүү 2014-10-16 06:12:08
    Дахиж тэр бацаан Батшугарын нэр гарвал Мянгатын гишүүдээ дагуулаад намаас гарна шүү
    150.129.140.101
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2014-10-16 05:48:18
    yaana da yaana ed nar
    202.70.40.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Ялалт 2014-10-16 05:19:18
    Энхсайханыг бол дэмжинэ ээ. Энэ хүний мэдлэг чадварыг ашиглах хэрэгтэй. Тэгэх цаг нь ч болсон.
    203.91.118.156
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2014-10-16 04:57:51
    М. Энхсайханыг дэмжиж байна. Тавантолгойн цахилгаан станцын төслийн удирдагчаар амжилттай ажиллаж дууссан гэсэн ойлгосон. Тэр мөнгө босгох бол засгийн газрын ажил. одоо бас том ажил эхэлж байгаа юм биш үү, талын зам г.м.Ер 16 он хүлээлтгүй эртгэн дан дээлтэй болцгоосон дээр байг оо.
    202.131.232.179
    Мэдэгдсэн Хариулах