Б.Тамир: Хоёр холбооны асуудлаа шийдэхгүй бол Олон улсад тоглох эрх хасахыг сануулсан
Монголын сагсан бөмбөгийн түүхийг сөхвөл 1940-өөд оны сүүлээр манай оронд урилгаар ажиллаж байсан Зөвлөлт-Хятадын мэргэжилтэн, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог байжээ. Тэднээс офицерын сургуулийн сонсогчид зарим залуучууд суралцаж байснаар энэ спорт манай оронд үүсэх эхлэл нь тавигдсан гэдэг. Ингээд 1954 онд сагсан бөмбөгийн анхны УАШТ албан ёсоор зохион байгуулагдаж, 1962 онд сагсан бөмбөгийн спортын ууган мастер Содномын Чойн болон манай улсад уригдан  ажиллаж байсан хуучнаар ЗХУ-ын гавьяат тамирчин, гавьяат багш В.В.Горохов нар Монголын сагсан бөмбөгийн холбоог анх санаачилан байгуулж байсан түүхтэй.

Өдгөө 52 жилийн арвин түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо ийн үүсэн байгуулагдаж байв. Иймээс   тус холбооны үйл хэргийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Саяхан гэхэд л, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан урьд хожид байгаагүй амжилттайгаар “Инчеон-2014” Азийн 17 дугаар наадамд
оролцоод ирснийг Монголын ард түмэн мэдэж байгаа билээ. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн холбооны амжилтын нэг хэсэг.

Нөгөө талаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд байгаагүй хэл ам дагуулсан асуудлууд ихээхэн гарах болсон ба үүнээс болоод тамирчид хохирч байна гэх асуудал ч яригдаж байсан удаатай. Энэ нь 50 гаруй жилийн түүхтэй МАСК-ны үйл хэргийг үгүйсгэж, МҮСБХ гэх төрийн бус байгууллага байгуулагдсан цагаас эхлэлтэй гэдгийг гадарлах хүн олон бий.

Гэтэл Монголын сагсан бөмбөгийн холбооныхон бүр шүүхэд дуудагдсан гэх мэдээлэл ч тархах болов. Үүгээр тус холбоо нь үйл ажиллагаагаа явуулах, эсэх эрхийн асуудал хөндөгдөөд байгаа ажээ. Тун удахгүй давж заалдах шатны шүүх хурал болох юм байна.

Ингээд энэ асуудал болон бусад асуудлаар Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзахаар холбооны байрыг зорилоо. Очиход МСБХ-ны Ерөнхийлөгч Б.Тамир, Мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Мандуул болон гаднаас ирсэн мэргэжилтнүүдийн хамтаар байлаа. Ингээд ирсэн учраа тайлбарлахад тус холбооны Ерөнхийлөгч Б.Тамир холбооныхоо талаар танилцуулж, тэд асуусан асуултуудад хариулт өгсөн юм.

-Манай улс сагсан бөмбөгийн хоёр холбоотой болчихоод байгаа. Хоёр холбоотой болсноос хойш асуудал ч их гарах болсон. Тэгэхээр 50 гаруй жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбооныхон болон шигшээ багийн тамирчид  Инчеоны наадамд оролцоод өндөр амжилт гаргаад ирсэн. Цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Б.М: Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ оны гуравдугаар сараас эхлэн шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажлаа эхлээд хагас жил болж байна. Энэ хугацаанд холбооныхоо ерөнхий бүтцийг өөрчилж,   сагсан бөмбөгийн холбоо ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх ёстой вэ, хүний нөөц нь яаж бэлтгэгдэх ёстой вэ гээд дүрэм журамдаа ч,  үйл ажиллагаандаа ч шинэчлэл хийлээ. Манайх жилдээ томоохон 10-12 хөтөлбөрийг зохион байгуулж байхаар болов. Мөн Олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулах, өсвөр үе болон ирээдүйн шигшээ багийг бэлтгэх хөтөлбөрийг явуулж, сонгон шалгаруулалт эхэлчихсэн байна. Үндсэн чиг үүргүүдээ боловсруулж, шат дараатай ажлуудаа эхлүүлээд байна..
Тун удахгүй манай холбооны үйл ажиллагааны хамгийн гол хөтөлбөрүүдийн нэг болох Дээд лигийн тэмцээн зохион байгуулагдана. Бэлтгэлээ хангаад явж байна.

- Дээд лигийн тэмцээн өмнө нь зохион байгуулагддаг байсан ч өнгөрсөн 2012, 2013 орнуудад буюу хоёр жил бололгүй өнжсөн санагдана?
-Б.М: Тиймээ, хоёр жил өнжөөд 18 дахь жилдээ энэ 2014 ондоо багтан зохион байгуулагдах гэж байна.
Мөн өсвөр идэр насны тамирчдын дунд УАШТ болон Лигийн тэмцээнүүдийг зохион явуулахаар төлөвлөөд байна. Үүнийг ч өмнө нь зохион байгуулж байсан. Гэхдээ энэ удаа шинэчилсэн дүрмээр зохион байгуулна. Яагаад гэхээр Олон улсын холбооны дүрэм болон манай холбооны дүрэм өөрчлөгдсөн. Мөн үүнтэй холбоотойгоор тэмцээний дасгалжуулагч болон тамирчдыг бэлтгэх үүднээс шинэчилсэн дүрэм болон бүтцийн талаар сургалт семинар явуулахаар зэхээд байна.

Бид сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлохдоо хэр олон тэмцээн зохион байгуулснаар нь бус тамирчдын амжилт, хичээллэгсдийн тоо хэр нэмэгдэж байгаагаар үнэлж, дүгнэдэг. Мөн олон улсын тэмцээнд гаргаж байгаа амжилтаа яавал ахиулах вэ гэдэг үүднээс тодорхойлдог. Холбооны зүгээс хамгийн гол анхаарч байгаа асуудал бол ирээдүйн сагсан бөмбөгийн тамирчдыг бэлтгэх, багийн спорт хэрхэн амжилтад хүрдэг вэ гэдгийг харуулах, нотлох зорилгоор бэлтгэлээ хангаад эхэллээ.

Ингэснээр Багийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгааг туулсан замаараа үзүүлэх юм. Багийн спорт гэхээр олон тооны хүн хамрагддаг, санхүүжилт ихээхэн шаарддаг. Гэвч санхүү, хөрөнгө оруулалт асуудал болох үе байдаг.

-Б.Т: Мэдээж,  санхүүгийн асуудал байдаг Иймээс энэ асуудлаар хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч компаниуд болон багийн эзэдтэй уулзахаар танайх хоёр холбооныхоо асуудлыг шийдчих гэдэг. Үүнээс болоод тамирчид хохирдог. Ажил цалгарддаг. Иймээс манай холбоо шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш хэн дээр ч очоогүй. Харин намайг ойлгодог, спортод элэгтэй найз нөхдөөсөө тусламж авсан. Тэд Ингээн наадамд оролцоход маш их тусласан.

“Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооныхон Монголд гадны легионеруудыг авчирснаар ийм том амжилтад хүрлээ” хэмээн ичихгүй яриад явж байна. Энэ бол үгүй. Манай Монголын сагсан бөмбөгийн холбооны түүхэнд 1994 оноос хойш гадаадын тамирчид легионерууд ирж, буцаж явж байсан. Монголын сагсан бөмбөгийн холбоо Лиг зохион байгуулдаггүй, легионерууд авчирдаггүй байсан юм шиг ярьж байна. Ингэж үүсэн байгуулагдаад хоёрхон ажил болж байгаа холбоо Монголын сагсан бөмбөгийн арвин их түүхтэй холбоог үгүйсгэж болохгүй шүү дээ.
Энэ удаагийн Инчеоны наадамд оролцсон шигшээ баг яг энэ бүрэлдэхүүнээрээ 5 жилийн турш Монгол улсыг төлөөлж, олон улсын тэмцээнд оролцож байна. Энэ хүүхдүүд Монголын шигшээ багт орохоосоо өмнө энэ багаараа дөрвөн жил явсан. Шигшээ баг гэж бүрэлдээд мөн таван жил болсон. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд тамирчид Инчеоны наадамд амжилт гаргалаа.

-Тамирчдыг Азийн наадмын бэлтгэлээ хангах гэхээр  заал олддоггүй байсан гэх яриа байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Б.Т: Энэ бол үнэн. Заал олдохгүй байсан. Спортын бэлтгэлийн төвийн заалыг авах гэхээр бүтэн жилээр нь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо авчихсан байсан. Бид СБТ-ийн дарга Б.Наранбаатараас гуйж үзлээ. Холбооныхоо зүгээс албан бичгээр явуулж ч үзлээ. Найз нөхдөөрөө дамжуулж ч үзлээ. Гэтэл цаг гаргаж өгөөгүй. Үнийг гайхдаг. МҮСБХ-оос ч “тамирчдаа дэмжие гээд манайд хандаад өөрийнхөө цаг дээр бэлтгэл хийлгэе гэж яриагүй. Бидэнд хэлээгүй. Заал олдоогүй учир бид “Этүгэн” гэх зэрэг их дээд сургуулиудын заал дамжин бэлтгэлээ хангаж байсан.

-Б.М: Сүүлдээ их дээд сургуулийн заалууд бүгд цаггүй болоод  аргаа бараад манай эмэгтэй багийнхан сүүлийн хэдэн өдөр бэлтгэлээ Буянт-Ухаа спорт цогцолборт хангасан. Тэгэхдээ Гандболын багаас “цагийг” нь гуйж байж тэдний цаг дээр тоглож байсан.

-Түрүүн ярьсан, дээд лигийн тэмцээн яг хэзээ зохион байгуулагдах вэ?
-Б.Т: 12 сарын дундуур зохион байгуулагдана. Эрэгтэй зургаан баг оролцоно. Энэ үеэр заал олдох нь уу. Заалны асуудал жаахан хүндрэлтэй байна даа. Гэхдээ болох байлгүй дээ.

-Ингэхэд танай холбоо шүүхэд дуудагдсан гэсэн. МСБХ үйл ажиллагаагаа явуулах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа юм байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Б.М: Анх Монголын сагсан бөмбөгийн холбоонд харъяалагддаг зарим дасгалжуулагч, шүүгч, тэмцээн зохион байгуулдаг компанийн эзэд гэх хүмүүс өөрсдөө гол холбоотойгоо ижил үйл ажиллагаа явуулдаг МҮСБХ гэх төрийн бус байгууллага байгуулсан. Тэгээд үндсэн сагсан бөмбөгийн холбоо болох МСБХ-ны эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэд шүүхэд хандсан байгаа. Ийнхүү шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргуулсан байгууллага бол МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ болон тус холбооны нарийн бичгийн дарга С.Тулга болон түүнд харъяалагддаг ахмадууд болон багш нар юм.
Гэхдээ манай холбоог анхнаасаа шүүхэд өгөх ч хууль бус байсан. Яагаад гэхээр манай холбоо Баянгол дүүрэгт харъяалагддаггүй. Гэтэл Баянгол дүүрэгт харъяалагддаг мэтээр БГД-ийн шүүхэд өгч, хүчээр захирамж гаргуулж, 69-ийн 2, 69- ийн 2-ын 7 гэдэг тогтоол гаргуулж, манай үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргуулсан байсан.
Гэтэл энэ захирамж нь зөвхөн нэг л үйл ажиллагааг  зогсоох тухай захирамж юм. Юу вэ гэхээр сагсан бөмбөгийн УАШТ гэх нэг үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглох захирамж юм.  Гэтэл хуулийн байгууллага үүнийгээ буруу тайлбарлаад МСБХ-ноос зохион байгуулдаг бүх үйл ажиллагаа тэмцээн уралдаан, гадаад харилцаа, түүний цаана байгаа мянга мянган тамирчин, дасгалжуулагчдыг хохироогоод бүх үйл ажиллагааг нь зогсоох юм шигээр тайлбарласан байна. Бүр хамтран ажилладаг байгууллагуудруу маань шууд дур мэдэн өөрсдөө тэр шийдвэрээ түгээсэн байгаа юм.  Энэ нь бас л хуулиа  зөрсөн үйлдэл юм.

Яагаад гэхээр шүүхийн шийдвэрийг шүүхээс л тухайн холбогдох байгууллагад нь ирүүлнэ үү гэхээс гомдол гаргасан С.Тулга гээд этгээд “Эм-Си-Эм”, “Баянгол” зочид буудал гээд хамран ажилладаг байгууллагуудад “МСБХ-ий талаар ийм захирамж гарлаа” гэж аваачиж өгөх ёс байхгүй. Энэ нь бас л хууль зөрчсөн.
Бид энэ бүхнийг дэлгэдэггүй. Яагаад гэхээр “Үнэн нэг л өдөр ялна” гэж боддог. Үүнээс гадна зөндөө пактууд байна.
Иймээс бид одоо давж заалдаад хоёрдугаар шатны шүүхэд хандаад байгаа.

-Танай харъяаллыг буруу авч, Анхан шатны шүүх БГД-ийн шүүхэд болсон гэсэн Одоо давж заалдаж байгаа юм байна.  Шүүхийн харъяаллаа өөрчлүүлсэн үү?
-Б.Т: Тэгэлгүй яахав. Манайх Сүхбаатар дүүрэгт харъяалагддаг. Иймээс давж заалдахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаад байгаа. Шүүх хурал энэ сарын 20-оор болох байх.

-Бас нэг асуудал гараад байна. Азийн наадамд оролцсон баг тамирчид аль холбоонд харъяалагдаж байна вэ. Танай холбоонд биз дээ?
-Б.М: Тиймээ. Гэхдээ ямар ч төрийн бус байгууллага тамирчин болон дасгалжуулагчийг өмчилж авдаггүй. Ийм эрх байхгүй. Хууль ч байхгүй. Тэдгээр тамирчид харъяалагдах клуб, сургууль аж ахуй нэгждээ харъяалагддаг байгаа.
Хэрэв өмчилж авч байгаа бол тухайн төрийн бус байгууллага тамирчин, дасгалжуулагчийнхаа нийгмийн даатгалыг төлөөд, татвараа төлөөд, цалин олгоод явах ёстой. Манайд одоохондоо ийм боломж байхгүй.
Харин олон улсын тэмцээнд Монголын сагсан бөмбөгийг төлөөлөн явах гэж байгаа тамирчдыг  явах үгүйг зөвхөн манай МСБХ  шийддэг. Олон улсын тэмцээнд ямар багаа илгээх үү, хэн удирдаж авч явах вэ гэдгийг шийдэх эрхийг дан ганц манай холбоо эзэмшдэг.

-Тэгэхээр Азийн наадамд яг энэ журмаараа явсан уу?
-М.Б: Тэгсэн. Яг л энэ журмаараа явсан. Гэхдээ ганцхан тэмцээнд явахад нь манайх зөвшөөрөл олгодоггүй. Энэ бол Монголын Оюутны спорт холбооноос зохион байгуулж, гадаад дотоодын тэмцээнд явж байгаа тохиолдолд.

-Азийн наадамд оролцсон сагсчдын зардалд танай холбооноос яг хичнээн төгрөгийг зарцуулав?
-Б.Т: Яг 65 сая төгрөг зарцуулсан. Энэ зардал бол эрэгтэй багийн бүх зардал, эмэгтэй багийн очоод гарсан зардал буюу сунгалт, байр хоолны зардлууд орсон байгаа.
Б.М:Манай эмэгтэй баг  явах замын зардлаа  өөрсдөө даасан. Гэхдээ эмэгтэй тамирчдын 4-ийнх нь замын зардлыг олимпийн хорооноос гаргасан. Манай сагсан бөмбөгийн холбооноос тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө очиж, тамирчдаа Солонгосын их дээд сургуулиудын багтай хамтарсан бэлтгэлд гаргасан. Тухайн үед гарсан зардлыг тухай бүрд нь шийдээд явж байсан.
Б.Т: Бидэнд энэ наадамд оролцоход маш олон хүн тусласан. Тухайлбал, Бүргэд, Чинзо ах, Баясал гээд найзууд байна. Бусад хүмүүс ч байна. Мөн “Мандал даатгал, “Тедмент” Худалдаа хөгжлийн банк гээд тусалж дэмжсэн байгууллага олон бий.
Инчеоны наадмын үеэр Хасар гээд залуу өөрөө Монголын сагсан бөмбөгчдийнхөө тэмцээний бичлэгийг шууд дамжуулж өгч байсан. Тэр залуу надтай уулзаж байлаа. Түүнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн манай тамирчид Инчеонд очоод хоолондоо дасахгүй байсан. Тэгэхэд Солонгост байдаг Монголчууд маань монгол хоолоо хийгээд авчирч өгч байлаа. Бүр Сөүлээс хоол зөөж байсан хүн ч байгаа. Тэр бүх хүмүүст талархсанаа илэрхийлмээр байна. Энэ бүх дэмжлэг туслалцаа манай тамирчдын сэтгэлзүйд асар сайнаар нөлөөлж байсан гэдгийг хэлмээр байна.

-Гаднаас легионерууд ирэх сураг байна. Хаанаас тэднийг урьж авчирдаг юм бэ?
-Б.М: Энэ легионеруудыг МҮСБХ урилга гаргаад тэр тамирчдыг авчирчихсан юм биш. Энэ нь байдаг байсан зүйл. Аль нэг холбоо авчирдаггүй.
Б.Т: 2010 онд МСБХ Лигийн тэмцээнээ зохион байгуулж байсан.  Тэр үед заалтай байлаа. СТО-нд тэмцээнээ явуулдаг байсан. Тухайн багийн эзэд хувиасаа зардлаа гаргаад гадны тэр мундаг тоглогчдыг урьдаг тоглуулдаг байлаа. Одоо ч тиймээрээ байгаа. Энд багийн эздийг яагаад ярихгүй байна вэ. Багийн эзэд байж гэмээнэ тэмцээн уралдаан болдог. Багийн эзэд байж байж л тамирчид цалинждаг. Тамирчдаа бэлтгэл хийлгэхийн тулд заалных нь мөнгийг тэд төлдөг. Үүнийг бүр онцолж хэлмээр байна. Багийн эзэд тамирчидтайгаа гэрээ хийгээд тэдний төлөө санхүүг гаргадаг. Багийн эзэд гэж их чухал хүмүүс байдаг.

-Сагсан бөмбөгийн Олон улсын холбоонд энэ бүх асуудлуудаараа хандсан уу. Тухайлбал, хоёр холбооны асуудал ч дуулдаа байлгүй?
-Б.Т: Бид зөвхөн дасгалжуулагч, шүүгчдээ гадаадад туршлага судлуулах, сургалт семинарт явуулж өгөөч гэсэн дэмжлэг хүсч хандаж байсан.
Харин өнгөрсөн долдугаар сард Сагсан бөмбөгийн Азийн чуулган болсон. Үүнд бид оролцсон. Тэгэхэд бидэнд Зүүн өмнөд Азийн холбооноос танай Монголд хоёр холбооны асуудал байна. Үүнийг Монголдоо шийд гэсэн. Тэд “бид үнэхээр завгүй байдаг.  Гэтэл Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос С.Тулга, н.Алтан-Очир гэх хүмүүс байнга захидал илгээж байна. Энэ хоёр холбооны асуудлаа дотооддоо шийдчихвэл зүгээр байна. Тэгэхгүй бол Бид Монголын сагсан бөмбөгийг Олон улсын сагсан бөмбөгийн газарзүйн байршлаас хасна шүү” гэж анхааруулсан. Хэрэв энэ асуудал олон улсын түвшинд гарч, асуудлаа шийдэхгүй бол  Монголын сагсан бөмбөгчдийн Олон улсын тэмцээнд оролцох эрхийг 2-20 жилээр хасна гэсэн. Ийм ч журамтай.  Иймээс энэ асуудлаа аль болох дотооддоо шийдэх талаар бодож байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Heden on 2017-03-09 18:29:44
    Heden ond ugj bsan yariltslag ve gedgiin olj harchaad tailbar sanal setgegdle bichj surmaar yuma 3 n jiin umun yarij anhaaruulj bsan bn Tulga Erdene 2r odo boln...
  • MGL 2014-10-18 08:24:59
    Tulga zondool ym hiile chadlaa ha bi Ene tamir gdg hvniig sonsoj bgagvm bna harj bgagvm bna mederj bgagvm bna Mongolin sagsan bombogin holboo ym hj bsnig ne medehgvl ym bna tiim saihan baisanl ym bol tiimel mundag ym hj bsanl ym bol Tulgig garj irhes omno tegeed hogjvvleh ne yasan ym
    • Chini zuv 2017-03-09 18:07:16
      Tulga heze haanaas garaad irsen yum be? End hen neg huniig yarih geegui Tulga S Erdeniig ashiglaj MBA zohion baiguulj bsan ligiin temtseeniig zogsooj hu h turen...
      • Anduur 2017-03-09 18:10:05
        Huch turen deerem helbereer zogsooj bsaniig n heleh geed bn uu!! Cham shig malnuud Sagsan bumbug shudarga ursulduun gej medehgui bj hutsah hereggui
  • ????????????????? 2014-10-18 03:15:43
    olloo.mn tulburtei medee hiitsiim bnashdee oruulsan post ustgaad archaagui setguul zui olloo.mn
  • Нарка 2014-10-18 02:07:54
    МҮСБХ нь гарч Сагсаа хөгжүүлбэл дээршдээ МСБХ гарвал дахиад л өнөөх идэж уусан хэрүүл уруултай балай юм болно. Тулга ахын дүү бууж өгч болохгүй шүү . Наадуулдаа юу хийснээ юу хийж чадахаа харуулаад өг.
    • Narka 2017-03-09 18:12:30
      Hen idj uusan yum boldoo Tulga ha ha ha hezee ch Tulga shig idj uuj dampuuruulj harmaanda heden haltar zoosiin harmaalj bsan tuuh bhgui Tulga duusj bga
  • medrel 2014-10-17 23:37:54
    ugaasaa sportiin tuw ordoniug 1993 onoos hoish MBA barag ezemshdeg bsan shdee Tulgaa 2 jil ashiglaj bn Huuhen Orgil Yas Idree Hoyr tulgaag dagaj bilet awahgui lig uzeh gd sportiin tuw ordonii oir orchimoor ergelddeg bsan bizdee uuh ugsun huntei ugluu bosood zargaldana gegcheer Ene muu jabakiig sagsan bumbugnuus buur nyasalj haydag ym biluu dee
  • Guest 2014-10-17 15:30:02
    buh niitiin sanal asuulga buh niitiin hurlaar ene asuudal shiidegdeh bhdaa .hurlaa hurdan hiigeed neg tiish ni bolgovol sagsnii hugjil ulam l hurdsah bhdaa .lig hiine genui yamar baguud orohiin bol iim teneg zuil hiihee boliochee ene eronhiilogch ni bodoj setgedeggui hun bdiimuu tamiraa
  • hnnn 2014-10-17 15:12:52
    Энэ Тамир,Шаравжамц, Идэр-Ууган, хүүхэн Оргил нтр гэсэн нэр бүхий нөхдүүд энэ сошиал медиаг бүрэн утгаар нь ашиглах юмаа. Хэрүүл хийхээс өөр юм мэдэхгүй. Идэрээ нь янз бүрийн хэрүүлийн чанартай пст бичнэ. бас би дундыг баримталж байна гээд хуцаад байгаамаа.илт нэг талыг барьдаг. Шаравжамц, хүүхэн оргил 2 тэр постон дээр өөрийн талын үзэл бодлоо ичэхгүй бичдэг. нээх л улс төрөөс ангид хүмүүс, Шараваа нь улс төрд хальт орчих гээд л зүгээр кк. Харин энэ тамир гэдэг нөхөр ямар хүнийн мэдку. ямарч байсан хэдэн бацаануудаараа толгойгоо угаалгачихсан өрөвдөлтэй хүн шиг харагдсан. Заа идэр, оргил тамир 3 монголын сагсанд ямар сайн юм хийсийн бүү мэд. Мсбх холбоо гэдэг чинь бараг л скоре студи ч юм шиг. Тулгыг эрдэнэ 2 зайлвал монголын сагс хөгжих юм гэсэн шүү. идэрээ тэгсэн байсан. солиотой юм. Тамын тогоо гэж. харамсалтай юм. Монголчууд та нар минь нэгдэж нийлээд нэгнээ дэмжээд өгөхөд ягаад болдгүймбэ
    • фанат 2020-04-12 14:17:28
      5эсрэг 5хармаар байншдэ азийн аваргад оролдоо гуйя
    • MNBA sain har 2017-03-20 19:07:28
      chini bichej bsan odoo yu bolj bgag hardaa S Erdene shig luivarchin uls turd bhad uls hugjuhgui Sagsan bumbug bol dampuurj duusah bolno
    • Mongoloo 2017-03-09 18:23:01
      Bitgi solioro odoo l mongol gedge medj bna uu neeh hudalaa mongolchuuda gehshig chi uuruu Tulgaataiga niilj naald tegeed Sagsan bumbugiin ger bulees zail
    • Bolij uz 2017-03-09 18:14:45
      Urd umun n niil negd gej bhgui yasiin he he he ineedtei nuhduud luivarchin S Erdeniin gar hul bologsodtoi niilhuu ugui dee odoo oroitson
  • zochid 2014-10-17 14:14:35
    MUCBH Booj haaj daramtalj ajlaa yavuuldag gesen uu.Unemn bh zaalig ni bulaaj avasd l esvel shudarga orsold booj haaj naizaa ashiglahaa boli
    • Guest 2014-10-17 15:31:46
      Tamiriin holboond ursulduh yum bhgui yum chini yugaaraa ursulduhiin be heruul uruul hudal medeelleeree ursulduhiim vv
  • dutuu bichiw 2014-10-17 14:02:39
    Miniu bichsen zuiliig ustgasan bn
  • teneg tamir 2014-10-17 13:43:04
    Tamir geed medrel sda we Bayangol duuregt Irgenii hergiin shuuh baidaggui shdee Hudlaa shaagaad bhiin Irgenii shuuh Han-Uul duureg Suhbaatar duuregt baidagiin shdee Dandaa hudlaa yrij bhiin Shigsheegiin beltgel geed Sar orchim sportiin tuw ordond barag hun oruulahgui shaham bsan shdee
  • Ball 2014-10-17 11:30:17
    Sagsiig iim baidald oruulsan buruutai xvmvvs ne uuchlaltaa gyigaad odoo ene xvmvvsiinxaa ajiliig demjeechee. Edgeer xvmvvs sagsand laigiichine vvreed ajilaa sansnaaraa xiij chadaxgyi b.ashdee. Yagaad iim baidald orox bolov ....
  • Зочин 2014-10-17 10:42:44
    MNBA нь хийж бүтээснээрээ илүү , MBA нь түүх ярьж хэрүүл хийгсэд энэ 2-н хооронд дэндүү ялгаа байгаан бишүү .Сайн ажил хийж бүтээж чадаж байвал холбооны хэдэн жил болж байгаа нь ямар хамаа байна. Бид 50 жилинй түүхтэй холбоо гээд юу ч хийж бүтээхгүй сагсны хөгжлийн төлөө бус мөнгөний төлөө ажиллаад нэг л өдөр ҮНЭН ялах байлгүйдээ Тамираа.
  • 1 2014-10-17 10:36:35
    Энэ хуучин сагсан бөмбөгийн холбоо Тамираа нь хөлбөмбөгийн холбооны Морь Ганболд шиг болохвйидээ. Одд бол гадаад дотоодгүй хэн нь хөгжүүлээд хэн нь хэрүүлээ хийгээд байгааг сүүлийн 2 жил харлаашдээ одоо болно. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоондоо зайгаа тавьж өгсөн нь дээр
  • guest 2014-10-17 10:30:13
    boliochdee sagsan bumbugiig ashiglaj ambits huusun ene tamir geh met hun bolimoor yu. shigshee bagiinh ni zaluus ih am muutai bdiin bnalee dee uursduus ni asuugaarai . bid nar ligee zugeer uzmeer bna shuu yun bas deed lig hiih yariad bgan be buh sagschdiin hural yaaraltai hiij boldoggui yumuu MNBA ni tsever yalnadaa
  • ЗОЧИН 2014-10-17 10:19:56
    Энэ лайтай сагсан бөмбөгийнхний хэрүүл хэзээ дууснадаа . Үнэнийг хэлэхэд залхаж байна шүү . Сагсан бөмбөгийн хөгжлийг ийм болгоход зөндөө хүний л хөдөлмөр орсон байх . Гэхдээ сүүлийн хэдэн жилд хурдацтай хөгжүүлж байгаа нь энэ С.Тулгын ач байхаа. Ажилаараа өрсөлдөж болдоггүй юм уу MBA Тамираа ахаа та одооны авсан холбоогоо ямар байсныг нь мэдийшдээ тэгсээр байж ийм юман дээр орж л байдаг Утгаа алджээ
  • QWERTY 2014-10-17 10:12:00
    ҮКҮН ҮКҮН ГЭЭД МУУЛААД Л БАЙДАГ НӨГӨӨДӨХ НЬ САГСАН БӨМБӨГИЙГ ХӨГЖҮҮЛЭЭД ӨӨРСДӨӨС НЬ ИЛҮҮ ГАРААД БАЙДАГ ХАРАНХУЙГ ЗҮХЭЖ СУУХААР ГАНЦ Ч ГЭСЭН ЛАА АСАА
  • USA 2014-10-17 10:04:33
    Америк дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн тэмцээнээ энэ жил хийх үү Тулгаа хүлээж байгаа хүн зөндөө байна шүү Супер лигээ шууд дамжуулаарай Амжилт Тулгаад
  • Ukun 2014-10-17 10:01:04
    soliotoi Ukun Tulga neg bsan holboog 2 bolgochod odoo butsaaj niiluulne genu? Ehleed Ukun ter Tamirchid baguudaas avdag 100 say togrogoo tailagnachih gutlaa chirsen yum bsan odoo Benz unatsan ain't?
    • Munk 2014-10-17 11:20:34
      Zaluudaa gutlaa chireed zorilgiinhoo tuluu ajilaad tegeed amjilt olood BENZ unadiimdaa ahiin duu! Tehku chamd aav chini bdag aa baraad benz avj ugsun bol hend ch sonin bish!
  • Yun deed lig hiih ve bolij uz 2014-10-17 09:58:59
    2013 ond deed league hiine gd yaalaa burhan mini tegej onigoo bolovdoo Tamiraa, Odoo bolj bgaa humuusiin husen huleegeed bgaa super leaguuee demjeechee
  • MBA-г татан буулгаачээ 2014-10-17 09:55:47
  • Ene yu hiisiin, yost medku yum bna 2014-10-17 09:50:54
    Yuch hiigeegui humuus l iluu dutuu soliordog yum.. Mediachid bol yag unendee yuch buteegeegui zugeer shuumjlegchid., hiij buteej chadku bolhooroo olon niitiin setgel zuig uurchluh husegchid., hezee yu yarij yawsan odoo yu yarij bgaagaa boddog boloosoi., boginohon hugatsaanii oi sanamjtanguud
  • MBA ni zailchuul boloh gd bgaan bishuu 2014-10-17 09:08:51
    Ene huuchin sagsan bumbugiin holboo nertei mungu ugaadag garuud ni bolichmoor yumdoo yum hiij bgaa zaluu uyedee zai taviad uguuch evseed hamtraad ajillaach , Hulbumbugiin mori ganbold shig ene Tamiriig ni Ban-dchuul amar yum bishuu
  • баагий 2014-10-17 08:45:58
    Үкүн болио сда ажлын садаа дурак
    • №1 2014-10-17 09:51:04
      Онигоо онигоо Б.Тамир ухаантайхан шиг үйлдэл гаргаад нийлж нэгдээчээ . Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хийж бүтэээж байгаа зүйлийг бүх хүн харж байгаашдээ. Тэмцээд байвал энэ дуусахгүй Ухааж Тамираа
  • Тог тог 2014-10-17 08:09:12
    Юм хийж чаддаггүй ийм холбоо байгаад яахав дээ хө.
  • Sanaa 2014-10-17 07:13:11
    Mongol dotoroo uur uursdiinhuuruu ingej ywj bgad olon ulsiin erhee hasuulbal yahiin hvvhed zaluuchuud zuger zolios bolj bna gesn ug shd. Arai heterhii yumm Ter tulga etr bol tsewer ashigiin tuluu ywj bgaa shd !!!
  • Basketball  2014-10-17 05:32:12
    нэг мөсөн 20 жилээр эрхээ хасуулчихсан нь дээр юм бишүү. амаршдэ сда тэр болтол харин сайхан бэлтгэлээ хийгээд байж байхгүй юу хаха
  • MVSBH-nd 2014-10-17 05:16:55
    ene 2 jil bolj bga holboog uil ajillagaa yavuulah erhiig n 5 jileer hasval taarna tulgatai n tsug
  • T 2014-10-17 05:00:38
    Ene gahai Erdene Ukun Tulga 2 hezee neeh sags gedeg bolchiv tsaana n luivriin neg yum bn da
  • яс 2014-10-17 04:47:17
    нэр хугарахаар яс хугар гэдгийн байна лээ хэн хэн нь бие биенийгээ зөвөөр ойлгож болдоггүй юм уу Сүржигнэх шаардлага байгаа юм уу Бие биенээ үздэггүй хүмүүсээс болж бөөн асуудал лай ланчиг
  • zochin 2014-10-17 00:59:22
    Ene Tamir gej nohor yu hiisen ym be chaddagt n ajlaa ogoo
  • Tamirt 2014-10-16 23:10:01
    Tamiraa chi hiisen buteesen zuilgui baijiij baga hutsaa. Chaddag humuust n ajlaa ug. Ambiits huuj dalchignaj yavhaar naad sportiihoo ireeduid bodoh heregtei!
  • Guest 2014-10-16 06:33:34
    sagsan bombog hogjih tsag bson. Tulga chi ichih nuurtei ym bol, uneheer mongoliin sagsan bombogiin toloo ym bol naad utgagui uildelee boliochee. Medeej mongoliin sagsan bombogiin holboond dutagdaltai tal bgaa ch hamtraad zasaad, hamtraad zutgeh baital odoo buur FIBA-aas sanuulga avah deeree tulsan bn. Hudlaa neeh mongoliin zaluuchuudad ooriigoo ih ym hj bga met yarihaa bolioch!!!
    • зочин 2014-10-17 11:51:39
      Сагсан бөмбөг хөгжих болсон гэх, хөгжүүлж чадахгүй лай болоод байсан нь хэн билээ, хичээгээд богино хугацаанд ямар түвшинд хүрч байгааг бүгд харлаа, чи хараагүй юмуу
    • QWERTY 2014-10-17 10:00:44
      Chi eruul bol hen yu hiij bgaag ni harj baigaa blguidee yu ch hiij buteegeeguin bj busdiin hiisniig buu shuumjil tulgiig demjij bnada
  • зочин 2014-10-16 05:08:12
    тамирыг дэмжиж байна