МАН-ын бүлэг сайдыг томилох асуудлаар завсарлага авлаа
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Ц.Баярсайханыг Барилга хот байгуулалтын сайдын, А.Гансүхийг Зам тээврийн сайдын, Д.Ганхуягийг Уул уурхайн сайдын, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдын, М.Сономпилийг Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэх саналаа оруулж байгаагаа танилцууллаа.

Сайд нарыг чөлөөлөх саналтай холбогдуулан Ерөнхий сайдаас асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.

Харин энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, сайд нарыг томилох асуудлыг цувуулж бус хамтад нь шийдэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд сайдыг томилох асуудлаар тус намын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.