Аваргын дүрээр бурхан бүтээжээ
Арлын улсын бөхчүүдийг талын монголын хөвгүүд өвдөг сөхрүүлэх болсоор багагүй хугацааг өнгөрүүлжээ. Мэргэжлийн сумогийн 68,69,70,71 дэх аваргаар монгол бөхчүүд тодорсон нь үүний илэрхийлэл. Харин аваргын салхийг Д.Дагвадорж хагалж, мэргэжлийн сумогийн анхны монгол аваргаар тодорч байсан билээ.
 
 Хурц характер, уран мэх, дайчин барилдаанаараа Японд төдийгүй дэлхийд алдаршсан түүний хувьд мэргэжлийн сумог дэлхийд таниулсан гавьяатай гэгддэг. Тэгвэл Япон улсын Кумамото мужийн Тамана хотод Д.Дагвадоржийн хөргөөр загварыг нь гаргаж, бүтээсэн бурхан байдаг юм байна.
 
Энэ тухай тэрбээр твиттерт жиргэж, зургийг нь нийтэлжээ. Тус бурханыг “Дайны бурхан” хэмээн нэрлэдэг аж. Хубилай хааны элч нарыг Японд ирэх үед нь хэлэлцээр хийлгүй цаазалсан тул тэдний сүнсийг амар амгалан байлгахыг ерөөн ийнхүү бурханы дүрийг урласан гэнэ. Харин их аварга бурханы дүрд  мөнхөрсөн нь бас нэгэн түүхэн амжилт хэмээн билэгшээсэн байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ККК 2014-10-16 03:51:40
    энхийн бурхан байсан бол бүр гоё байхгүй юу.
    210.196.213.239
    Мэдэгдсэн Хариулах