МХБХ-ны байр луу зарим гишүүд болоод сэтгүүлчдийг оруулахгүй байна
Өчигдөр оройноос эхлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёсзүйн хорооноос таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ажил хийхийг нь  хориглосон шийдвэр гаргасан тухай дэлхийн томоохон сайтууд мэдээлээд байсан. Түүнийг 2011 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоожээ.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал зарласан ч очсон сэтгүүлчдийг оруулсангүй хаалгаа түгжлээ. Түүнчлэн хэвлэлийн бага хурал зарласан зарим холбооны гишүүдийг ч оруулахгүй байгаа юм.  
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-17 02:58:03
    bugdiig ni shalgah heregtei
  • зочин 2014-10-16 08:16:28
    үүнийг юу гэж ойлгох вэ, хариуцах газар байна уу. Тэр хаа холдох вэ дээ.
  • mroi mald 2014-10-16 06:10:46
    morin tolgoitiig sain shagah heregtei, hulbumbugiin holbood uchnuun jil udirdahdaa yamar amjitad hurgesiin, unaltad hurgej avilga avahaas uur uy ch hiigeegui, hogiin luivarchin avilgach hulgaich bn shd,
  • Зочин 2014-10-16 04:29:58
    Урьд шөнөөс эхлэн хамаг юмаа рортерт ачаад зугтаж байгаа гэнэ. хурдхан байрыг нь битүүмжлэх хэрэгтэй. МОРЬ ГАНБОЛД ИЧИГ ИЧИГ. хаха . ХӨӨРХИЙ ИЧИХГҮЙ БАС СОНГУУЛЬД ДАХИН ЯЛНА ГЭЭД БАЙГААМДАА