Паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр Токио хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпийг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.

“Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпийн наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19.00-д эхлэх бөгөөд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх юм.

Ингээд Монголын баг тамирчдын хуваарийг танилцуулья.



МҮОХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-08-25 00:33:51
    Пара олимп гэхгүй лимп гэдэг нь ямар ялгаатай вэ оролцсон хүмүүсийн чансааг дүгнээд тэр үү