Төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй

БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-нд танхимаар хичээллэнэ.

 КОВИДЫН УЛМААС ЭЕШ ӨГӨӨГҮЙ 170 ШАЛГУУЛАГЧ БАЙНА

ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч байна. Нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм. Эдгээр шалгуулагчаа 2021.09.02-05-ны хооронд ЭЕШ авна.

БШУЯ ЭЕШ-ын үндэсний босго оноог тогтоож өгсөн. Тухайлбал,

-Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480

-Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410

-Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй гэсэн үг. Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно.

 ӨМЧИЙН ХЭЛБЭР ҮЛ ХАРГАЛЗАН ТӨЛБӨР НЭМЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГСӨН

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86,6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан. Ковидын эмчилгээний нөхцөлд ашигласан 8 дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авахад бэлэн болоод байна.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгсөн.

СУИС-ийн тухайд нэгдүгээр курсын 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.

 СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОГДОНО

 Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж:

Нийт 18,6 мянган оюутан сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг. Тодруулбал, тэтгэлэг, буцалтгүй тусламж, багш мэргэжлээр суралцагч, Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн олгоно.

 Оюутны хөгжлийн зээл:

Дотоод зээлд нийт 10,200 оюутан хамрагдсан байна. Оюутны хөгжлийн зээлийг мөн олгоно.

 Гадаад зээл:

Гадаадын зээлд нийт 323 оюутан хамрагдсан. Магистр, докторын хөтөлбөрийн тэтгэлгийг хэвийн олгоно. Харин дэлхийн шилдэг 100 их сургуульд шинээр элсэгчдэд тэтгэлэг олгогдохгүй.

 88 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 147,293 ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Төрийн болон төрийн бус өмчийн нийт 88 дээд боловсролын сургалтын байгууллагатай. Тодруулбал,

- 37 их сургууль,

- 45 дээд сургууль

- 3 коллеж,

- 3 гадаадын их сургуулийн салбар сургууль байна.

Их, дээд сургуульд нийт 11970 багш, ажилтан ажиллаж байгаа бол нийт 147,293 оюутан суралцаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яам хэрэг алга 2021-08-26 11:29:44
    төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр хэд байх нь Яаманд огтоос хамаагүй. Хамаарал хэзээ бий болох вэ гэхлээр Сургуулийн амжилттай, ашигтай ажиллах бүх нөхцөл...
  • Ганаа 2021-08-26 10:25:00
    Их сургууль, дээд сургууль ямар байх вэ? гэсэн стандарттай болж тоог цөөлөх, инженер техникийн, химийн, зам барилгын коллежийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай.