Жүдочид долдугаар байр эзлэв

Өнөөдөр зодоглосон манай хоёр жүдоч хоёул дагах барилдаанд ялагдсанаар долдугаар байр эзэллээ. Эрчүүдийн 66 кг-д А.Мөнхбат тун харамсалтай дийлдсэн. Тэрбээр Японы Южиро Сетотой хийсэн барилдаанд хутгаж унаган вазари авч, тэргүүлж эхэлсэн. Гэвч цаг дуусахаас гуч гаруйхан секундын өмнө өрсөлдөгчийнхөө хутгаанд цэвэр буучихав. Ийнхүү япон бөх хүрлийн төлөө барилдахаар болж, манай хүний олимп өндөрлөлөө.

Түүнчлэн 60 кг-д барилдсан залуу тамирчин С.Ядамдорж Риогийн олимпын аварга узбек бөх Шерзод Намозовт хоёр вазари алдан дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Манай сүүлийн жүдоч Н.Алтанцэцэг наймдугаар сарын 29-нд эмэгтэйчүүдийн +70 кг-д зодоглоно. Тэрбээр эхний даваанд Ташкентийн гранпри тэмцээний мөнгөн медальт Казахстаны Зарина Баибатинатай хүч сорих юм.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-08-27 06:03:36
    юу ч медальгүй байж худлаа зураг авахуулах өвчтэй хүмүүс юмаа улсын мөнгө болохоор л та нараас нэхэхгүй байна хувь хүнийх бол нэхэж л таараа