БГД-ийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор нээлтээ хийлээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд 7 тэрбум 726 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Шинээр баригдсан Эрүүл мэндийн төв өдөрт 700 гаруй иргэдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн 5 ортой тасгийг шинээр нээж иргэдэд үйлчлэх эмчилгээ, үйлчилгээнийхээ нэр төрлийг 2 дахин нэмэгдүүлжээ.

Эрүүл мэндийн төв нь улсын хэмжээнд 25 жилийн дараа улсын төсвөөр баригдсан, эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болж байна.  Шинэ байртай болсон Эрүүл мэндийн төв нь олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдүүлсэн, 2-3 дахин хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой болж байгаа юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.