Барилгын материалын үнэ тогтвортой байна
Нийслэлд барилгын гол нэрийн материалын дундаж үнэ дөрөвдүгээр сард өмнөх сартай харьцуулбал тогтвортой байна. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэдэг   улаан тоосгоны үнэ 1.2 хувиар өссөн бол хуурай палкны үнэ 3.6 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал улаан тоосгоны үнэ 15.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, улаан тоосго мянган ширхэг тутамд 45 мянга 500 төгрөгөөр хямдарчээ.
 
 Тэгвэл барилгын гол материал буюу Хятадаас импортолсон цементийн үнэ өмнөх сараас гурван хувиар, жилийн өмнөхөөс 16.8 хувиар буурсан байна. Түүнчлэн сантехникийн материалуудын үнэ өмнөх сартай харьцуулбал 3.4-8.4 хувиар өсчээ.
 
Мөн хөнгөн бетоны үнэ шоо метр тутамд 8.8 хувиар буурч, 137.5 мянган төгрөгийн дундаж ханштай байжээ. Үүнээс гадна тайлант хугацаанд импортын гол нэрийн материалуудын дундаж үнэ мөн л тогтвортой байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • барилгачин 2014-05-20 10:37:16
    Дуракууд аа, үхсэн элэнцэгийн тогвортой байх. Бүгд кармаагаа гөвчихөөд юу ч авахгүй байна гээч, төрд ийм л малнууд билчиж байгаам даа, ха ха, Бидний Монгол оо гэж ...
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • dondog 2014-05-20 01:48:54
    hudlaa medeeleed bail daa haana buursan baigaa yum beeeeee
    112.72.13.52
    Мэдэгдсэн Хариулах