Ерөнхий сайд танхимаа бүтнээр нь ''хадгална'' гэв

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа удаагүй л “унагах” оролдлого эхэлдэг. Тэр хэрээр ч тогтворгүй байх нь элбэг. Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дундаж хугацаа 1.8 жил байсан гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар тогтворгүй, маш богино настай байсныг  судлаачид шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч “хагарах” эсэхээ харуулах, тэсч үлдэж чадах уу гэсэн ээлжит оролдлоготой нүүр тулж байна. Засгийн газрыг огцруулах, эсвэл Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа сэлгээ хийх, чөлөөлөх тухай асуудал нэлээн хэд хоногийн өмнөөс улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн. Сүүлийн долоо хоногт улам хүчээ авч, Засгийн газрын кабинетаас “сугарах” сайд нар нэр устайгаа гарч ирэв. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайд нарыг огцруулах асуудал хэлэлцэхээр товлосныг ч сөрөг хүчнийхэн уухайлан дэмжиж буй харагдсан. Угаас Засгийн газрыг сулруулах  акцийг сөрөг хүчин хийх нь тодорхой. Харин цаад санаархал юу вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Цар тахлын халдвартай нүүр тулсан хүнд цаг үед улс орны хамаг чухал бодлого шийдвэрийг зангидаж, хэрэгжүүлж буй Засгийн газрын танхим бүтэн эсэх нь хүн бүрийн анхаарлыг татаж буй юм. Тэгвэл  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзаж “Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд санал авах үеэрээ төр, хувийн хэвшлийнхэнд “санаа зоволтгүй” гэсэн тайлбар хийхдээ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй.

Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш.  Хэрэв улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улстөржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй”  хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН-ын гишүүн 2021-09-23 04:37:02
    Үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор гэж байх юм даа...
    • МАН-ын гишүүн 2021-09-23 04:38:54
      Эрдэнэбатын ЗГ-ыг огцоруулна гээд бөөн тэмцэл болсон хүн шүү дээ
  • zochin 2021-09-13 12:11:30
    Oyunerdener chi ter Oyunhorolton, bohi Amarzaya nariig ydahdaa ogtsruulj, zailuulaach. Tedgeer novshuud chini ajlaa medehgui ard tumnig ih buhimduulj bna.
  • Инженер 2021-09-13 08:06:21
    Тэгвэл танхимаараа огцорч дээ. Бүх аймаг чинь ногоон бүс болчихсон байхад УБ-аас гарах хөдөлгөөн нээдэг нь яаж тэнэгтэй байгаа юм бол гэж бодмоор шийдвэр байсан...
  • ЭМЧ 2021-09-13 07:36:55
    Ажил хийж чадахгүй хүмүүсийг байлгана гээд байдаг нь ямар зорилго байнаа. Энэ Эрүүл мэндийн сайдаа солиоч ээ. Маш муу, ядаж чадваргүй сайд. Салбар хэцүүдлээ...
  • Шүүхийн тухай  2021-09-13 05:55:17
    Шүүгч, шүүхийн асуудал,сонгох,томилох....гээд Монголд хэн юу хариуцах,нэр дэвшүүлэх болж б.а. Төрийн шүүхийн бүтэц, үйл ажиллагааны систем, хяналт б.а уу
  • H 2021-09-13 05:21:51
    Akh dyy 3iin Khos Sanaa yu bolson be? Andlaliin khoshoonii luivar barigdakh bolokhoor sand mend mongii ni khiigeed nuraagad khayachdag ovoo mongolog luivarchid...
  • ! 2021-09-13 04:36:40
    Бандийг танхимтай нь хамт "боогоод" гэрийн гадаа гаргаад тавьчихъя!!!
  • Зочин 2021-09-13 03:42:50
    Халтар, Энхболд, Уртнасан гурваа солихгүй бол яаж ч шүгэлдээд нэмэргүй.
  • Бат 2021-09-13 02:42:18
    Тахимаа хадгалах нь зөв удахгүй болох сонгуульд АН нэг өгүүлбэртэй болох л гэж тэр эдэнд монгол улс яах нь чухал биш сандал суудал авах л гол
    • Ф апп 2021-09-13 08:08:08
      Яг наад үйлдэл чинь МАН д илэрдэг шүү. Тэр эдийн засаг улс орон ер нь хамаагүй дараагийн сонгуульд ялах гэж ЗГ-аар тоглодог нь хэний башир арга билээ дээ?