Монгол, Орос иргэд харилцан бизгүй зорчино

Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн  тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан билээ.

Тус хэлэлцээр нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм.

Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОРОСООС БОЛГООМЖИЛ 2014-10-17 01:08:31
    ОРОСУУДТАЙ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦАХ ХЭРЭГТЭЙ ОРОСУУД ХАР ТАМХИ, ЗЭВСГИЙН БОЛОН ХҮН ХУДАЛДАХ АЖИЛЛАГААНДАА ДЭЛХИЙД ЭХНИЙХҮЁРТ БИЧИГДСЭН БАЙНА.
    202.179.22.136
    Мэдэгдсэн Хариулах
  • Эх орон 2014-10-17 00:24:05
    Та хэн нэгнийг үзэн яддаг бол тэр хүнээсээ үзэн ядалтыг л авна. Өөртэй чинь яаж харьцаасай гэж хүснэ, хүнтэй эхэлж тэгж харьц 202,5,196,170, Наад захын боловсон зан, соёл байхгүй иймэрхүү нөхдүүдээс болж эх орны нэр хугардаг юм шүү дээ.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • lut 2014-10-16 16:04:26
    haraal idsen orosuud
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах