Д.Батмөнх: Малчид аймаг, сумандаа оторлоно

Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, хадлан тэжээлийн бэлтгэл, отор нүүдлийг энэ жил хэрхэн зохицуулах талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа. 

-Энэ жилийн хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-ЦУОШГ-аас наймдугаар сарын 31-ны байдлаар манай орны бэлчээрийн даац 66.7 нь сайн, 33 хувь нь тааруу гэсэн мэдээллийг өгсөн. Энэ зун хур тунадас элбэг, зуншлага сайн болсон ч тодорхой аймгуудад бэлчээрийн хүрэлцээ бага байгаа. Хадлангийн нийт талбай 1.7 сая га байдаг. Бид жил бүр 1.5 сая тонн хадлан бэлтгэх боломжтой. Энэ жилийн тухайд ХХААХҮЯ-наас малчдыг 1.2 сая тонн өвс авах чиглэл хүргүүлсэн. Мөн 41.4 мянган тонн өвс, 2.8 мянган тонн ногоон тэжээл бэлтгэх даалгаврыг аймгуудад өгсөн. Өнөөдрийн байдлаар 308.8 мянган тонн өвс бэлтгэсэн байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн бэлтгэлийн хэмжээ 10 гаруй хувьтай явж байгаа. Харин малчдын бэлтгэх өвс тэжээлийн бэлтгэл 18.6 хувьтай байна. Зарим аймгуудад хур тунадастай байгаа учраас хадлан бэлтгэлийн ажил удааширсан. Хадланд ашиглах тоног төхөөрөмж, хүн хүчний асуудлыг аймаг, сумын хэмжээнд бүрэн зохион байгуулсан. 

-Жил бүр отор нүүдлийн асуудал хөндөгддөг. Энэ жил ямар зохицуулалт хийх вэ?

-Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын хамтарсан албан даалгаварт отор нүүдлийн зохицуулалтыг тодорхой заасан. 2021-2022 онд аймаг, бүс дамжин отор нүүдэл хийхгүй. Отроор явах малын тоог багасгах, тухайн орон нутагтаа отроор өвөлжих, хаваржих чиглэлийг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар аймаг дундын отрын бүс нутгийн захиргаанаас отрын есөн бүс нутагт мал оруулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа. Нийт 783 мянган га отрын нөөц нутаг бий. Мөн орон нутгаас отрын бүсэд мал оруулах хүсэлтийг судалж байгаа. Хүсэлтүүдийг нэгтгэн отрын нөөц нутгуудын бэлчээрийн даацыг тодорхойлох үнэлгээ хийнэ. Түүнчлэн найман аймагт сум дундын болон сумын отрын нөөц нутгийг байгуулах ажлыг зохион байгуулсан. Хадлангийн нийт талбай 1.7 сая га. Бид жил бүр 1.5 сая тонн хадлан бэлтгэх боломжтой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Бямбажаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.