Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдол үүсээгүй, үнэ нэмэгдэхгүй

Сүүлийн өдрүүдэд ШТС-ууд АИ-92 шатахуун худалдан борлуулахгүй байгаа.  Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

 АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Монгол Улсын хэмжээнд АИ-92 бензин хязгаарлалттай, олгохгүй байна гэх асуудал үүссэн. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног, АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. АИ-92 бензин хомсдол үүсээгүй, тодорхой хэмжээний нөөц багассан. Энэ хүрээнд зарим газарт хязгаарлалт хийгдсэн байна. Шатахууны үнэ өснө гэсэн асуудал байхгүй, тодорхой хэмжээний нөөц л багасаж байгаа юм. Бид шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр бууруулахыг шаардаж байгаа" гэв.


Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.