ЭМЯ: Улаанбаатарт 1785, орон нутагт 1771 тохиолдол тус тус нэмэгдэж 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/15/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3234 тохиолдол шинээр нэмэгдэж, найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1001 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1785 нь Улаанбаатарт, 1449 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21075 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 48600 хүн байна. Сүүлийн 24 цагт 4767 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 247 754 хүн, 2-р тунд 65.1 хувь буюу 2 118 415 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus