Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож байна
Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдөж байна. "Ташкент Гранпри-2014" тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн бөх оролцож байна.

Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Амартүвшин алт, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг нар хүрэл медаль медаль хүртэв.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болно.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.