Сүүлийн 24 цагт 13 хүн нас барж, 2543 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/21/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2543 тохиолдол шинээр нэмэгдэж, арван гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1059 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1342 нь Улаанбаатарт, 1201 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21397 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 56800 хүн байна. Сүүлийн 24 цагт 4883 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 249 078 хүн, 2-р тунд 65.1 хувь буюу 2 122 790 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus