Г.Ёндон: Нөхцөл байдалдаа тохируулан, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн

Сүүлийн өдрүүдэд ШТС-ууд АИ-92 шатахуун худалдан борлуулахгүй байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд импортлогчидтой хаалттай уулзалт хийсэн. Үүний дараа Засгийн газраас мэдээлэл өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон “Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ -92 бензин хэрэглэдэг бөгөөд 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн. Иймд  хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруй хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа учраас нөхцөл байдалдаа тохируулан, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.  БНХАУ-аас 1037 вагон АИ-92 автобензинийг шуурхай оруулж ирэхээр ажиллаж байна. АИ-92 автобензиний нийлүүлэлтийг хэвийн болгоход 5-7 хоног шаардагдахаар байна.” гэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-09-22 03:36:18
    одоо зайлах нөхцөл чинь бүрдлээ зайлаад өг. улаанчулуут дээрээ насаа төгсгөөрэй.
  • zochin 2021-09-21 13:58:43
    Үнэ нэмэх болохоор хамгийн түрүүнд нэмнэ. Эрсдэл гарахаар хязгаарлалт хийдэг энэ бохир аргаа нефть импортлогчид болих хэрэгтэй.
  • zochin 2021-09-21 13:45:27
    Said ni shathuun importlogch kompanii manager shig tuluulj yariad baih um. Iim baihad Neft bolovsruulah uildver udii boltol barigdahgui baih ni argagui ch um uu...
  • баавар 2021-09-21 07:21:58
    бага улсын балчирхан засгийн газрыг том улсын том гарууд даанч нэг тоохгүй байна даа.
  • zochin 2021-09-21 07:07:04
    Г.Ёндон Балга бензин оруулж ирж чадахгүй том том худлаа яриад байхий. Шатахууны нөөцийн сав байхгүй гэнээ. Яваад үз ашиглагүй хоосон савнууд байгаа
  • иргэн 2021-09-21 07:04:55
    Хариуцлага алдсан энэ хүмүүсд хатуу арга хэмжээ авах ёстой.
  • зочин 2021-09-21 06:56:07
    Тэр хэн гэнэ үү Ц.Эрдэнэбаяр гэдэг ац ОХУ-аас торгууль авна гэнээ.Хуцмар уу?Шатахуунаа гуйгаад авч чадахгүй байж торгоно гэнээ