ЭМЯ: Нийт 3416 тохиолдол нэмэгдэж, 14 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/22/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3416 тохиолдол шинээр нэмэгдэж, арван дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1073 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1896 нь Улаанбаатарт, 1518 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21524 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12156, хүндэвтэр 6965, хүнд 2027, нэн хүнд 376 хүн байна. Гэрийн хяналтад 62515 хүн байна. Сүүлийн 24 цагт 6120 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.1 хувь буюу 2 249 289 хүн, 2-р тунд 65.3 хувь буюу 2 123 702 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine