БНХАУ маргаашаас эхлэн долоо хоногийн хугацаанд хилээ хаана

БНХАУ-ын Үндэсний баярын өдөр аравдугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр тохиож байна. Энэ өдрүүдэд тус улс хилээ хаана. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг. Өнгөрсөн жилүүдэд хилээ 3-5 хоног хаадаг байсан бол энэ жил долоо хоног хаахаар болсон байна.

БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу:

-Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр);
-Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр);
-Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр);
-Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр);
-Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр);
-Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр);
-Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хилээ хаах юм.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • begzsuren 2021-10-02 00:36:44
    Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү? https://buteelch-ail-beesoy.blogspot.com/2021/09/blog-post.html