Зургаан жил зогсонги байсан Замын-Үүдийн дулааны станц ажиллаж эхэллээ

2015 онд баригдаж дууссанаасаа хойш зургаан жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ.

Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм.

Санхүүжилтийн хүрээнд Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, "Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор өнөөдрөөс /2021/10/01/ Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ.

Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм.

Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИШШШ..... 2021-10-04 01:57:55
    БИЧХЭЭН СУУРИНГ ХАЛУУН УС ЦАХИЛГААНААР ХАНГАХ ХАМГИЙН ЖИЖИГ ХҮЧИН ЧАДЛЫН СТАНЦ . АРАЙХИЙЖ 5 0 ХУВЬ АЖИЛСЫМ БИЗ ДЭЭ. БАРИГДАЖ ЭХЛЭЭД АРВААД ЖИЛ БОЛСООН
  • Зочин 2021-10-03 12:18:48
    Манайд ямарч ажил ингээд бдаг хариуцсан хумуус нь хангалтгуй юмаа мэддэггуй нь шинж шуу дээ
  • ? 2021-10-02 09:11:02
    6 жил гацсан шалтгаан, гацаасан эзэн нь хэн бэ???
  • иргэн 2021-10-02 05:02:26
    2015 онд баригдаж дууссан мөртөө ашиглаж чадахгүй өдий хүрсэн гэхээр хэлэх үг олдохгүй юм, арай ч дээ, татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ