''Эрдэнэс-Тавантолгой'' ХК-ийн чанарын менежментийн нэгдсэн тогтолцоонд магадлан аудит хийж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлсэн.

Уг нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд олон улсын Афнор группээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффис болон салбар уурхайд магадалан аудит хийж эхэллээ. Магадлан аудитыг 2021.10.04-2021.10.08-ны өдрүүдэд хийнэ.

Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхээр үе шаттай ажлууд эхлүүлсэн.

Олон улсын ISO стандартуудыг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагааг хянах, удирдах, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээг авахад чиглэсэн менежментийн нэгдсэн тогтолцоотой болсон юм.

Бусдад түгээх
  • gplus