Өндөр технологи эзэмшсэн "монгол залуус дэлхийг эзэлнэ"
Өөрснөө залуу яваагүй юм шиг, нэг их юм бүтээчихсэн юм шиг, социализм гэж нэг сайхан нийгэм байгуулчихаад түүнийгээ ардчиллынханд алдчихсан юм шиг хорсож явдаг хөгшид байдаг. Өнөөгийн залуус юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй гэж ярьдаг өөрийнхөө насны (тавь, жараас дээш насны Г.Д) коммунист өвгөчүүдэд би дургүй хүрдэг. Социализмын үед төрж өссөн, хамаг насаа өнгөрөөсөн бидний үе чинь эргэн бодоход хойч үедээ үлдэхээр зөв зүйл (хэдэн мал хариулхаас өөр) юу ч хийгээгүй юм байна.
 
Социаоизмын үеийн бид чинь хий л МАХН, Ленин, Цэдэнбал Филотова гэж хийрхээд байснаас тэргүүний ганц технологи эзэмшээгүй, монгол инженерийн ур ухаанаар бүтээсэн гэхээр ядаж ганц бараа үлдээгээгүй юм байна. Өнөөгийн залуусдаа өвлөх өв, бизнес эрхлэх гарааны хөрөнгө, технологийн өндөр боловсрол үлдээсэнгүй.
 
Бидний үед эзэмшсэн тех­нологи, гайхуулах монгол брэнд юу ч алга. Тэр жил Азийн олон орон оролцсон технологийн дэвшлийн Киотогийн үзэсгэлэнд Монголын лангуун дээр юу байсан гэж санана. Монгол гэр, эсгий таавчиг, оньсон тоглоом гурав байж билээ. Тэгэхэд хажууд нь Хятад улс 150 кг юм үүрээд хүний командаар гүйдэг цэрэг робот, Япон улс войнг онгоцны шинэ удирдлага гэж хэмжээ нь ердөө гар утас шиг төхөөрөмж тавьсныг хараад Монголынхоо павилоноос үхтлээ ичиж байж билээ. Уг үзэсгэлэнд монголоо танилцуулж тайлбар хийж, нэг их говийн зураг, тэмээтэй ном өгч оньсон тоглоомоо танилцуулж зогссон бүсгүйд би “Энэ үзэсгэлэнд оролцохоо боливол яасан юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй “Харин тиймээ дарга нар заавал оролц гэсэн.  Тоямо мужаас Киото хүрэх унаа олдохгүй би энэ нэг таван хайрцаг юмтай үйлээ үзэж ирлээ. Ирсэн чинь энэ үзэсгэлэн, технологийн дэвшлийн үзэсгэлэн юм гэнэ. Элчин айдын яам энд тэнд үзэсгэлэн гаргаж нүүр тахалдаг, ийм юмтайгаа явуулчихсан” гээд нүүр нь баахан улайж билээ.
 
Олж сурталчилж чадвал одооны залуус өндөр технологи эзэмшсэний хувьд бахархахгүй байхын аргагүй “гайхамшгийг бүтээж чадаж” байна. Энэ зуунд дэлхийд гайхуулъя гэвэл, улс орноо хөгжүүлье гэвэл маш өндөр боловсрол эзэмшсэн 1000 сайн инженер хэрэгтэй гэнээ. Асар өндөр үнээр зарагдах оюун ухааны бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд монгол залуусын толгой хүрэх үү. Ийм залуусыг мөнгөөр биш бодлогоор дэмжих монгол төрийн ухаан байна уу гэвэл байна, бий болж байна гэж би урамтайгаар хэлнэ. Монгол зауучууд зөвхөн бөх, зодооны спортоор биш технологийн өндөр эрэмбийн бүтээгдэхүүн хийж дэлхийд гайхуулж чадаж байна.
 
 Төрийн шагналт Н.Нацагням “Генераторын удирдлага” хийж олон тэрбум валют олох боломжийг нээлээ, Нацагням нэг удаа “Би хэрвээ Хятадад ийм юм хийсэн бол дэлхийн тэрбумтан болсон” гэж ярихыг сонссон байх. Ухаалаг гар утасны цэнэгээ гялс авдаг зайг чинь Шведийн компанид монгол инженер Г.Түмэннаст зохион бүтээж нийлүүлж байгаа гэдгийг та нар мэдэх үү. Японы KCI компани монгол инженер А.Алтанбилэгийн хийсэн мастер компьютерийг олноор үйлдвэрлэж эхэлжээ. Орост сурдаг хэдэн монгол залуу эзнийхээ гарын хээг таньдаг ухаалаг гар утас зохион бүтээжээ. Д.Ган-Од гэдэг залуухан эмэгтэй хяналтын камер зохион бүтээсэн нь Монголынхоо зах зээлийг бүрэн хангах боломжтой болжээ. Харин манайхан Хятадаас хяналтын камер оруулж мөнгө угааж байдаг. Ийм жишээ олныг өгүүлж болно. Одоо улс орнууд хүн амын олон, газар нутгийн томоор бие биенээ дээрэлхэж эзэлж байдаг тэр цаг өнгөрсөн. Харин ямар орны хөвгүүд, охид хэр зэрэг ухаантайгаа, юу хийж бүтээж чаддагаа үзүүлж байна. Энэ зуунд улс орноо хөрөнгөтэй болгоё гэвэл, залуусаа тэрбумтан болгоё гэвэл өндөр технологи эзэмшсэн монгол залуус дэлхийг эзэлнэ. Монгол залуу инженерүүдээр бахархахаас өөр аргагүй. Харин бидний үе төр засгаасаа тэтгэвэр нэхэж, мөнгө нэхэж харааж загнахаас өөрөөр ямарч хуримтлалгүй эмгэнэлт нэгэн үе өнгөрч байна. Улс орноо хөгжүүлэхэд эд нар шиг 1000 инженер бодлогоор бэлтгэхэд л хангалттай. Монгол хүний ген монгол залуусынхаа толгойд итгэнэм.
Нийслэл таймс
Г.Дашрэнцэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ианда 2014-10-22 08:14:01
    Мандан бадрах юм байна л даа. Хүний толгой эргүүлсэн бас хулгайч байх л даа
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн  2014-10-17 09:32:06
    энэ хүмүүн удахгүй аав, ээжээ өөхтэй шаантаар ялах их ажил орох юм байна. болтугай болтуй.
    180.235.186.240
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-17 08:44:21
    Dashtheren guai ta heden ahmaduudaa yasan muuhai doromjil bna daa Ene ahmaduud chine tusgaar totnoloo buren aldcan 500 maynga hurehgui hun amtai , tembuu yar sharhtai huuhed gargaj chadahgui shaham uvchtei bolson ehchuudtei,100 hayrai huuhdees 70 orchim huuhed ni oi hurelgui enddeg , barag buh hun bichig medehgui ,dan coorhoi bureestei gertei el gal tulj utaand amidardag iim l uls orniig thusaa gargan baij uls eh ornoo avch uldsen yum chamaig gh gesen eh chini\e hun bolgoh gej hichneen shunu noirgui honoj erdem medlegtei bolgosniig chi medehgui shuudee nusgai mine
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах
  • nuamaa 2014-10-17 06:13:46
    NATSAGNYAM-n tuhai bi zuragtaar harsan ,bi utasaa ch buren ashiglaj chaddaggui hun,ter hunii yu yariad baigaag oilgoogui ch uneheer baharhsan shuu,huuhduudee xaritsuulj haraad huuhdiinhee tsaashid uneheer sanaa zowloo,iim mundag tolgoitoi zaluusig ter zasag harj,ashiglahgui baigaad bi ih gaihdag um,tereer duuren hooson tolgoitoi udeh shunalaar duuren humuus l baih umdaa,
    202.179.20.189
    Мэдэгдсэн Хариулах