Эрхүүгийн хурал дээр гурван нэр дэвшигч “унаж”, Д.Ганбатын нэр гарч ирэв

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотод болов. Хурлаар УБТЗ-ын даргын томилгоо яригджээ. Манай талаас УБТЗ-ын даргад санал болгосон Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нар унасан” байна. Тэдний оронд ЗТХ-ийн сайд асан Дангаагийн Ганбатын нэр гарч иржээ. Оросын тал Д.Ганбатыг яаж хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Ганбат нь 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, 2016-2017 онд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс корпораци”-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт 2018 оноос хойш Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хамт шалгагдаж байсан. НПГ-аас яллах дүгнэлт үйлдэхдээ Д.Ганбатын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүх хэргийг нь тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааснаар сураг алдарсан байдаг юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2021-10-16 05:30:39
    UMHII AVILGACHIN L BNASHDEE....MONGOL HUMUUNEES ERDENETIIG AVAH AJILLAGAAND GAR BIE STGELEEREE OROLTCSON HUN HOG L BNA.
  • zochin 2021-10-15 23:59:33
    Ganbat bolj bna. Xuniig ni medexgui baij troluud odoo boliooo
  • Зочин 2021-10-15 23:51:27
    Ийм хог шаарнуудаас өөр хүн байхгүй болчихсон юмуу.
  • Зочин 2021-10-15 07:56:07
    Гэмт хэрэгтэнгүүдээр ДҮҮРЭХ юм байна даа...Яасан улс гэж ийм байдаг бна даа.
  • ТЗ 2021-10-15 05:15:04
    ЭНЧ ДОО... ЯАЦАРСАН ТОМИЛГОО ВЭ. ТӨМӨР ЗАМД БЭЛТГЭГДСЭН ДАРГА УДИРДЛАГА БАЙДАГГҮЙ ЮМ УУ
  • ХУУЛЬЧ  2021-10-15 04:29:45
    МОНГОЛД ШОРОНДОХГҮЙ АЛБАН ТУШААЛТАН БАЙХГҮЙ БОЛЖ ,,,МӨДХӨН УЛС ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ,,УЛС ТӨР,ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ,ЭРХ ЧӨЛӨӨ ҮГҮЙ БОЛЖ ШОРОН УЛС БОЛАХ НЭЭ ДЭЭ,,...