Иргэд газрын үнээ хөөрөгдөж байна
Урин дулаан цаг ирж нийслэл хотод хаврын их бүтээн байгуулалт эхэллээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд ч  хийгдэж байгаа билээ. Гэвч  газар чөлөөлөлтөөс болоод дахин төлөвлөлтийн ажил гацаж байгаа аж. Тодруулбал иргэд хашааныхаа газрыг хэт үнэлэж байгаа нь гүйцэтгэгч компанийн ажилд саад болж байгаа тухай албаныхан учирлаж байна.

Ганц нэг айл нь газраа хэт өндөр үнэлээд бусад айлдаа чирэгдэл учруулж байгааг ч тэд мөн хэлж байгаа юм. Энэ байдал дахин төлөвлөлт хийгдэхээр сонгогдсон бүх хороонд байгаа юм байна. Иймээс газар чөлөөлөлтийг зохицуулахдаа газрын зах зээлийн үнийг тодорхой болгох хэрэгтэйг онцолж байна. Тодруулбал Баянзүрх дүүрэгт нэг айлын хашааны газар тэдэн төгрөг, хотын төвдөө ойр Сүхбаатар дүүрэгт нэг айлын хашааны газар тэд гэх мэтчилэн зах зээлийн үнийг тогтоож өгвөл дахин төлөвлөлтийн ажил саадгүй явна гэдгийг албаныхан хэлж  байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • werty 2014-05-10 02:10:40
    tegej ondroor unleed bga uym bhgye. kompanasa shaltgaalaad bga yum. monnis bzd barij bga tendhiin byh irgeden gazraa choloolood ogson ble ter haviin hymyys shynalgyi bna gej bhgyi biz de. zarim heregjuulj bga kompanyydan uych mongoo bhgyi zahihan 4ailig