Сүүлийн 24 цагт 16 хүн нас барж 2076 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/15/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2076 тохиолдол шинээр нэмэгдэж, арван зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1440 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1113 нь Улаанбаатарт, 963 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 19628 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 10255, хүндэвтэр 6804, хүнд 2206,  нэн хүнд 363 хүн байна. Гэрийн хяналтад 56789 хүн байна. Сүүлийн 24 цагт 6362 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 253 472 хүн, 2-р тунд 65.6 хувь буюу 2 135 530 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 359 447 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus