УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хаслаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлийн хурал зарлаж /2021.10.18/ дараах гурван асуудлаар мэдээлэл өгөв.
 
1. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үүнд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт сахилгын шийтгэл хүлээлгэж Ардчилсан намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасахаар тусгажээ.
 
2. Иргэд үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх эрх өдрөөс өдөрт хумигдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль бусаар цагдан хорьж байгаа ба тухайн иргэд уг асуудлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байна. Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралдаж нээлттэй сонсгол хийхийг шаардав.
 
3. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй дахин санал хураалт явуулсан ч ирц 50 хувьд хүрсэнгүй. Уг нь 50 болон түүнээс дээш хувийн ирцтэй байж сонгууль хүчинтэй болох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Сонгуулийн ирцийг 50 хувьд хүргэх зорилгоор дахин санал хураалт явуулдаг зарчимтай. Ардчилсан нийгмийн зарчим ч ийм. Гэвч эрх баригчид хууль зөрчиж байна гэлээ.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sygnyyd syydernyyd??????????hamgiin aims 2021-10-18 12:36:08
    Beton Ganbat biluu?....eeree ogzorch baigaa yum bis uu?neg medeend bichsen baisan s dee!ardchilsan nam zail aa!!!sygnyyd ee!!
  • зочин 2021-10-18 11:11:31
    Женкогийн л бууны нохой ш дээ.Даалгавараа сайн биелүүлээд ганцаараа үлдэнэ.Сүг.
  • С 2021-10-18 09:49:00
    Энэ ёстой мангар зоригтой хүн юм. Зуу татуулчуул бараг гишүүнээс аваад хаяхын байна. Баяр хүргэе.