УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүүд  бараалхаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ.

Сонгуулийн Ерөнхий хороо хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан байна.

УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17,264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28,537 санал авчээ.

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ANTANSTAN BAT 2021-10-18 22:20:52
    Яараарай !!! ECTBANKS нь 6.5 сая долларын тусламжийн сан / хөнгөлөлттэй зээлийг 1.2 хувийн хүүтэйгээр эхлүүлжээ Тиймээс хэрэв та бизнестээ яаралтай зээл авах ш...