Америкийн ажиллах хүчин туйлдлаа

Цар тахлын үр нөлөөгөөр дэлхий дахинаа олон сая хүн ажилгүй болж,   ядуусын эгнээг тэлсээр л байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай гэгдэх АНУ ч ажилгүйчүүдийн энэ “шуурга”-нд дайрагдаж, иргэд нь тэвчээрээ барж, жагсаж эхэллээ. Тус улсын хөдөлмөрийн зэх зээл сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хэмжээгээр доройтжээ.Үүнээс үүдэн салбар салбарын мэргэжилтнүүд ажлаа хаяхад хүрээд байгаа юм.

Тухайлбал, Өмнөд Калифорниа мужийн 14 эмнэлгийн 32 мянган сувилагч ажлаас гарах өргөдлөө өгөхөөр нэгджээ. Энэ талаар эрүүл мэндийн тэргүүлэх эмч Кайзер Перманентэ “Манай сувилагчид болон эрүүл мэндийн ажилтнууд уурлаж эхэлсэн” гэж ярьжээ. Харин агаарын тээврийн ажилчид ихэнх салбарынхнаас өөр хөдөлмөрийн хууль дагаж мөрддөг учир ажил хаях нь тийм хялбар биш. Тиймээс тэд ажиллах орчин болон цагийн хуваариа өөрчлүүлэхээр жагсаж байна. Учир нь агаарын тээврийн салбарын ажилчдын тэвчээр эцэстээ хүрсэн хэмээн тэд ярьж байна. 

Мөн соёл урлагийн салбар буюу Холливудын 60 мянган ажилчин амралтын өдрүүдэд амрах, цайны цагийн завсарлага гэсэн амьдралын чанарын суурьтай холбоотой асуудлаар даваа гарагт ажлаа хаялаа. Мөн Олон улсын театрын тайзны ажилчдын холбооны үйл ажиллагаа зогссоноор Америкт кино, телевизийн шоу, олон төрлийн цуврал нэвтрүүлгүүд гарахаа больсон юм. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаан дахь АНУ-ын хувийн хэвшлийн ажилчдын эсрэг үндэсний хэмжээний анхны томоохон ажил хаялтад тооцогдож байна. Энэ талаар холбооны дэд ерөнхийлөгч Майк Миллер “Ажилчид ёс зүйгээ сайжруулж, илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Үүний үр дүнд эрүүл мэнд болон аюулгүй байдлын стандартыг шинэчилнэ” гэв.

Олон жилийн тооцооллоор АНУ-ын түүхэнд 2009 онд 1.6 сая хүн ажлаасаа гарсан нь хамгийн дээд хэмжээ хэмээн тооцогдож байв. Гэтэл энэ оны наймдугаар сарын байдлаар 4.3 сая хүн ажлаасаа гарсан нь 2000 оныхоос 60 хувь, 2019 оныхоос 19 хувиар ажилгүйдэл нэмэгдсэнийг харуулж байна. Тэднээс ихэнх нь шинэ ажилд орсон бол 800 мянга орчим нь  шинэ ажлаа олоогүй хуучин ажлаасаа гарсны улмаас ажилгүй хэвээр байна. “Ажил хаялт бол үймээн самууны нэг хэмжүүр юм.Энэ бол бухимдлын ерөнхий илрэл.Одоогийн нөхцөл байдал бол урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм. Цаашид юу болохыг урьдчилан харж чадахгүй ч өөрчлөлт гарна” гэж Рутгерс их сургуулийн туслах профессор Тодд Вачон ярьжээ.Гэвч тус улсын Засгийн газрын зүгээс ажилгүйдэлд цар тахал бус хувьслын байгалийн хууль, ажлын байрны чанар нөлөөлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.