Сүүлийн 24 цагт 17 хүн нас барж, 2153 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/120/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2153 тохиолдол шинээр нэмэгдэж, арван долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1518 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1147 нь Улаанбаатарт, 1006 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 18717 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 9241, хүндэвтэр 6920, хүнд 2197,  нэн хүнд 359 хүн байна. Гэрийн хяналтад 52060 хүн байна. Сүүлийн 24 цагт 6586 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 074 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 136 699 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 373 540 хүн хамрагджээ. 

May be an image of map and text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus