З.Мэндсайхан: Нарийн ногооны нийлүүлэлтэд “шок” үүсч болзошгүй

Манай бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч Эрээн хотод COVID-19 халдвар  батлагдаж урд хил тодорхойгүй хугацаагаар хаагдаад байна. Уржигдар дахин таван тохиолдол нэмэгдсэнээр бүх нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дрон болон камераар хяналт тавьж байна. Тэгвэл урд хилтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний татан авалтад үүсэж буй асуудлын талаар Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Хил гаалиар хадгалалтын хугацаа багатай хүнсний бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, арга хэмжээ авах зорилготой Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа. Өнгөрсөн онд Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон элсэн чихэр, будааг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр дөрөвдүгээр сараас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн. 

Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны 20-42 хоногийн нөөцтэй байна.


Үүний үр дүнд бид үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдсэн байсан ч зургадугаар сараас олон улсын тээвэрлэлт саатсантай холбоотойгоор гаднаас захиалж татахад бэлэн болсон бүтээгдэхүүнүүд хилийн цаана хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдолд ороогүй. 

Гол нь Эрээний хил гааль хаагдсантай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтийн асуудалд “шок” үүсэх эрсдэл харагдаж байна” гэж мэдэгдлээ. Харин цагаан будаа, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүн 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой түвшинд байгаа аж. Богино хугацаанд арга хэмжээ авч чадвал дээрх бүтээгдэхүүний нөөцөд цаашид асуудал үүсэхгүй гэсэн дүгнэлттэй байна. Хилийн цаана 90 орчим вагон цагаан будаа захиалсан ч авч чадаагүй байгаа" гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-10-24 03:55:19
    Хамгийн муу чадваргуй сайд,энэ салбарыг элгээр нь хэвтууллээ
  • Zochin. 2021-10-23 10:58:17
    Jijog dynd vildver geed l baahan zeel uguud bdag biz de ter hvmvvs uyhiij bdag um be.nogoo taril das.
  • Зочин 2021-10-22 11:43:20
    Ийм л улс болгох гэж тэдгээр этгээдүүд нууцхан санаархаж байж. Юм үйлдвэрлэдэг болтлоо энэ байдал үргэлжилхээс хойш дасацгаа даа
  • Зочин 2021-10-22 11:40:51
    90 ээд оны гурил мах 2-оор гол зогоолгож байсан сайданцаруудын хажууд ч гайгүй байна. Зарим нь бүр Орос руу гүйж очих Визгүй байсныг визтэй хүртэл болгож байсан...
  • ! 2021-10-22 03:41:36
    Энэ мэтийн асман юмнууд яаж сайд хийх вэ дээ??!! Харах царайны сайд хийх зиндааны хүн биш байна шүү дээ!!?
  • Зочин 2021-10-21 07:56:20
    Дотооддоо тарьж ургуулах арга замыг хайгаач малаа.Шок үүсч болзошгүй гээд гахай царайлаад сууж байдаг.Чи салбар хариуцсан сайд нь мөн биз.